Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230 дугаар цэцэрлэгийн нээлт боллоо.

Энэхүү цэцэрлэг нь 2015 онд Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон тав дахь цэцэрлэг болж байна. Өмнө нь 27,209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээж авсан юм.