Гэмтлийн эмнэлгийн ард байрлах “М Ойл”-ын шатахуун түгээх станцад үйл ажиллагааны горим алдагдсаны улмаас их хэмжээний шатахуун асгарсан байна. Тодруулбал, тус ШТС-ын газрын доор байрлуулсан дизелийн саванд шатахуун хийхдээ хальж асгаруулсан байна. Тиймээс асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг Нийслэлийн онцгой байдлын аврах тусгай 18-р ангийн алба хаагчид яг одоо хийж байна.