Цус ойртсоноор муу төрлийн генүүд нэгдэж, хүүхэд нь оюуны согог болоод өвчин эмгэгтэй төрөх нь бий. Ер нь цус ойртолтыг "чимээгүй тахал” сэргийлдэг. Тэгвэл ийм "чимээгүй тахал” хүн амд бус харин төрийн байгууллагад аюул заналхийлж эхэллээ.

 

Төрийн байгууллагынхан хоорондоо "юу яагаад” оюуны согогтой хүүхэд төрүүлээд байна уу гэж ойлгож болохгүй шүү. Харин төрөл, садан, ураг удмаараа төрийн байгууллагад албан тушаал хашч, төрийн бодлого шийдвэр хувийн шинж чанартай болж байгаа тухай л дурдах гээд байна.

 

"Цус ойртолт” Төрийн байгууллагад явагдсанаар төрийн үйл ажиллагаа, залгамж халаад доголдол гарч, хэмнэл алдагдаж, шударга бус шийдвэр захирамжууд гарч, иргэд, олон нийтийг хохироосоор байна. Ер нь Төрийн байгууллага гэхээсээ "хувийн компани”-йн шинжтэй болчихоод байгааг л "цус ойртолт” гэж тайлбарлаад байгаа юм.Тэгвэл "цус ойртсон” төрийн нэгэн байгууллага өнөөдөр улаан цаймдаа гарч, ах дүүсээрээ хүрээгээ тэлсээр байна. Энэ бол ТОСК буюу Төрийн орон сууцны корпораци юм.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр тус байгууллагын халаа, сэлгээ утга учраа алдаад удаж байгаа бололтой юм. Орон тооны цомхотгол юм уу гэхээр үгүй. Зүгээр л дарга удирдлагуудад таалагдаагүй, төрөл садан, танил тал биш л бол "өчиггүй” халагдах тушаалаа гардаж байгаа аж.

 

Үүнийг ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга гэгч ганцаар дур мэдэн шийдвэрлээд байна уу гэвэл үгүй. Харин УИХ-ын нэгэн гишүүний төрсөн дүү, дэд сайд агсаны эхнэр гэх хоёр бүсгүй л ТОСК-ийн "атгаж” албан хаагчдынхаа хувь заяаг "кофе ууж суухдаа” шийдвэрлэдэг бололтой. Тэдний эрх мэдэл А.Гантулгаас ч илүү бөгөөд өөрдсийн танил тал, ах дүүс, найз нөхдөө хэлтэс албанд бүрт томилж, чин шударгаар ажиллаж буй жирийн албан хаагчдыг "хоморголон халсаар” байгаа аж.

 

Ингэж танил тал, ураг удмаараа цугласан хүмүүсээс яаж шударга шийдвэр гарч, иргэд яаж "төрийн" гэх орон сууцанд хамрагдаж, үр шимийг нь хүртэх вэ дээ.

 

Шар хүү

undesten.mn