МҮЭ-ийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэглдүүлэх шаардлагатай байгаагаа хэлж энэ сарын 13-нд жагсаал зохион байгуулсан. Мөн шаардлага мэдэгдлийг Засгийн газар, УИХ-д хүргүүлэн энэ хариуг энэ сарын 20-ны дотор хариуг нь авах хугацаа заасан юм. Уг шаардлагын хариуг МҮЭ-д иржээ.

УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн хариунд улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал, холбогдох хуулийг ээлжит бус чуулганаар авч хэлэлцэнэ гэсэн бол Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Гурван талт ажлын хэсгийг яаралтай байгуулан ажиллуулж, нэгдсэн байр суурьт хүрсний дараа УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Харин 9 дүгээр сарын 24-нд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас ойрын үед Хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурал хийх болсныг мэдэгдсэн хариу иржээ.

 

 






Х.Даваадэмбэрэл