УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр урьд шөнө Сүхбаатар дүүргийн 6-р хороонд орших нэгэн цэнгээний газар  бусадтай муудалцаж, бусад руу хутга барин дайрчээ.  Харин энэ хэргийг таслан зогсоох гэж байсан  бие хамгаалагч Б нь хутганд өртөж, биеийн байдал нь тааруу байгаа ажээ.

 Одоо энэ хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын ээлжит бус  чуулганы хуралдаанд ирээгүй байна.  

Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай утсаар холбогдож тодруулахад: "Наадах чин эсрэгээрээ юм болсон ш дээ. Одоо Төрийн ордон орж байна. Тэгээд мэдээлэл хийе дээ" хэмээн мэдээллээ.

Бид энэ хэргийн талаар тодруулснаа эргэн мэдээллэх болно.

 

А.Баярмаа