Дэлхийн олон улс орон Halloween буюу айдсын баярыг аравдугаар сарын 31-нд өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Манай улсад ч эл баяр сүүлийн жилүүдэд дэлгэрч, залуусын тэмдэглэн өнгөрүүлэх дуртай арга хэмжээний нэг болоод байгаа юм. Тэгвэл энэ жилийн айдсын баяраар нэгэн арга хэмжээг зохион байгуулагдахаар болсон байна.

“Johnnie Walker болон Galaxy Events” нар Halloween партиг толилуулж байгаа аж. Тус хамт олноос тухайн үдэш та бүхэнд гайхамшигтай чимэглэл тохижилт бүхий тансаг орчин болон хамгийн хямд үнээр оргиналь виски шимэн заал дүүрэн багтай залуусын дунд айдсын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байгаа юм. Мөн энэ үдшийн хамгийн гоё хувцаслалтыг SUPER ШАГНАЛ хүлээж байх аж. Хэрвээ эл үдшийн сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн шоунд оролцож, нэг үдшийг сайхан өнгөрөөхийг хүсвэл 88080235 утсаар ширээгээ захиалах боломжтой юм байна. Мөн тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99036775 утсаар авч болох гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс тайзан дээрх галын үзүүлбэр, багт ДИЖИ нарын гайхалтай сейтүүд, шоунд хамрагдсан залуусын дундаас гэнэт айлгах, бүжгийн хамтлагийн үзүүлбэрүүдээр бэлэг барихаас гадна тус үдшийн гайхалтай мэдрэмжээ тусгайлан зассан чимэглэлийн өмнө гэрэл зургаа даруулан мөнхлөх боломжуудыг санал болгож байгаа аж.