Богдхан уулын аялал, жуулчлалын замын зогсоолд автомашинаа байрлуулахад 5000 төгрөгийн хураамж авч байгаа талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зайсан-Баруун ширээтийн чиглэлд 265 автомашины зогсоолын цогцолбор бүхий 2.05 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг иргэдийнхээ ая тухтай амарч, зугаалах эрхийг хангах зорилгоор хийж гүйцэтгэсэн. Тиймээс НАЗХГ-аас тус зогсоолд “Төлбөртэй зогсоол”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар ч байгууллагад олгоогүй бөгөөд автомашинаа байрлуулсан жолооч нар ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй юм байна.