Б.Дашзэвэгийн гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэж байна
2018/01/17
Яг одоо Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Дашзэвэгийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж байна. Шүүх хурал өнөөдөр 14:00 цагт товлогдсон байсан ч 30 минут хоцорч эхэлсэн.
Шүүх хуралд Б.Дашзэвэг өөрөө оролцож байгаабөгөөд хохиргчийн талаас мөн оролцож байгаа юм.
Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн 12.1.4-д заасны дагуу ял төлөвлөөд байгаа. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 12-21 жилийн хорих ял оноох болно. Тодруулбал Эрүүгийн хуулийн 12.1.4-д Энэ гэмт хэргийг /хүчиндэх/ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Гэж заасан байдаг.