Орд бүр өөрийн гэсэн онцлогтой.  Түүнийг цэцгээр илэрхийлсэны үзэсгэлэн  гарах гэж байна.  Тодруулбал зураач Э.Мягмардорж  энэ сарын 18-ны өдөр өөрийн анхны бие даасан үзэсгэлэнгээ  “13 орд ба цэцэг” нэртэйгээр гаргах гэж байна.  13 ордны  13 цуврал цэцгсийн бүтээлийг  дэлгэх энэхүү үзэсгэлэн  Bluemoon art gallery-д гарах юм.  

Уран бүтээлч Э.Мягмардорж: “Нийт 12 биш 13 орд байдаг.  13 дахь орд болох Могойн орд нь Хилэнц, Нумын ордны голд байрладаг. Ертөнцийн хуулиар  12 нь дээд тоо бөгөөд 13 дахь нь хязгаараас давсан илүү гэж олон шашин, зурхайд үздэг. Эртний  одон орончид энэхүү 13 дахь могойн орд байдгыг мэддэг ч  зориуд тооцдоггүй байсан юм билээ. Үүнийг олон нийтэд дэлгэхийн  зэрэгцээ орд бүрийн онцлогыг цэцгээр илэрхийлснээрээ энэхүү үзэсгэлэн маань онцлогтой” хэмээн тайлбарласан юм.  

А.Баярмаа