ЭЕШ бол хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлж байгаа зүгээр л хэрэггүй зүйл ш дээ. Шалгалтын хураамж гэхэд хэд хэдэн тэрбумаар яригдана. 

Гэнэт идвэл гэдсэнд гэмтэй гэдэг ч боловсролын төвийн олон захирал торонд дуудагдсан байх. Лав л гурав нь дуудагдсан, суусан эсэхийг нь мэдэхгүй. 

Их сургууь элсэгчидтэй байх нь эсэх их сургуулийн асуудал болохоос яамны асуудал, түүний дэргэд бий болгосон төвийн асуудал ч биш юм. Их сургуулиуд элсэгчидтэй байх нь, ер нь оршин байх нь зах зээлийн асуудал юм.  Тэр нь эрэлт, нийлүүлэлт,  зохицол,нийцэл гэсэн л гэсэн үг юм. 

Энэ нь их сургуульд оюутан ингэж элссэн гэсэн үг л дээ. Элсэгч нь эхлээд тухайн их сургуулийг яагаад сонирхож байгаагаа харуулсан сайн, сайхан  эсээ бичиж, их сургуулийн өргөдлийг цахим бөглөөд, цаасаар гаргаад хичээлийн жилийн аль нэгэн цагт илгээнэ. Мэдээж эсээ унших шинжээчийн хөлс, шуудангийн зардал, за тэгээд бусад аар саар үйлчилгээний хөлс болох элсэлтийн хураамж болох хэдэн доллларыг төлснөө бас батална. 

Элсэгчийн хүсэлтийн хүлээн авч эсээ уншиж, үйл явцыг хараад элсэгч болчихож мэдэх, чадамжтайг нь ялгаж ярилцлага урина. Үлдсэнд нь яагаад уг сургууль элсэх хэрэггүй болохыг тайлбарласан хариу захиа илгээнэ. Үүнд мэргэжлээ зөв сонго гэсэн зөвлөгөө голлох юм. 

Ярилцлагыг утсаар хийж, дууны өнгө, аяс, хэлний бодит чадварыг шалгаад л их сургууль тухайн хүнийг элсүүлэх, эс элсүүлэх талаар элсэлтийн комисс нь шийдвэрээ гаргаж, урилгаа илгээнэ. Гүйцээ. 

Хүний төлөө нийгэм, хүүхдийнхээ сурах хүслээр мөнгө хүүлдэггүй нийгэмд их сургууль элсэх, мэргэжил эзэмших гэдэг ийм энгийн, гэхдээ тийм мэргэжлийн байдаг. 

Хий зүйлээ мэддэггүй улс хий дэмий их хөөрдөг. Хольж бантан хутгадаг. Эрх мэдлээ буруугаар ашигладаг. 

Их сургуульд элсэх гэдэг хүүхдийн хүсэл, их сургуульд элсүүлэх эсэх хоёр талын зохицол, нийцлийн тухай асуудал болохоос ялсан намын сонгуульд хандивлах мөнгийг хүүхдээс цуглуулдаг манай нөгөө мангар ЭЕШ  биш юм. 

ЭЕШ бол зүгээр л мөнгөхүүлэх хэрэгсэл. Үүнийгээ больж оюутан элсүүлэх ажлын хэргийн болон академик эрх чөлөөг нь наад залхуу их сургуулиудаа олго. 

Яам нь яам шигээ, их сургууль нь их сургууль шигээ л бай л даа. 

Ц.Лувсандорж 

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр