НИТХ-ын 2019 оны  3-р сарын 28-ны өдрийн 23/14 тогтоолоор хот орчмын чиглэл бүрт нэгдсэн тариф тогтоох, ялгаатай тарифтай чиглэлээс дамжин суухад зөрүү төлбөрийг суутган авах шийдвэр гарсанбилээ. 

Тус шийдвэрийн хэрэгжилт өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочийн оролцоогүй автоматаар зорчих төлбөрийг авахаар боллоо.

Тухайлбал, 
1.  Хот орчмын чиглэлүүдээр зорчиж буй иргэд эцсийн суурьшлын цэгийн тарифаар үйлчлүүлэхээр болсон. (Жич: Жолооч тухайн суурьшлын бүсэд ноогдох төлбөрийг төхөөрөмжид гараар хийдэг байсан нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж ажиллах үүрэг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж буй тул үүнийг төхөөрөмж автоматаар тооцоохоор болгосон)

  • Тухайлбал, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат” чиглэл ньТуул тосгоны тариф буюу 800 төгрөгөөр үйлчилэх бөгөөд энэ ажлыг жолоочийн оролцоогүй төхөөрөмж автоматаар гүйцэтгэх  юм. 
  • Харин Хот орчмын чиглэлүүдийн тариф нь 2013 оноос мөрдөж байгаагаар буюу өөрчлөлт оруулалгүй жолоочийн гар ажиллагаагаар хийдэг байсныг автомат болгосон тул иргэд зорчигчид чиглэлээ зөв сонгон үйлчлүүлэхийг хүсье. 

Мөн "Нийтийн тээврээр дамжин суухдаа бага тарифтай чиглэлээс өндөр тарифтай чиглэлд суухад төлбөрийн зөрүүг авна" гэнэ.

  1. Дамжин суухдаа бага тарифтай чиглэлээс өндөр тарифтай чиглэлд суухад зөрүү төлбөрийг авахаар болжээ.
  • Троллейбусны чиглэлээс Үндсэн буюу Хот доторх чиглэлд дамжин суухад зөрүү 200 төгрөгийг  суутган авна.
  • Троллейбус  болон Үндсэн чиглэлээс Хот орчмын  чиглэлд дамжин суухад зөрүү төлбөрийг мөн суутгана.

Дээр дурьдсан хоёр ажлыг хэрэгжүүлэхээс өмнө Троллейбуснаас  (тариф том хүн: 300) Хот орчмын чиглэлд (Тухайлбал, Шувуун фабрикын тариф том хүн: 800) дамжин суухад үнэ төлбөргүй байсан нь дамжин суултын хөнгөлөлт ашиглан хотоос Шувуун фабрик ороход 300 төлж (500 төгрөгийг төлдөггүй) зорчих асуудал ихээр гарч нийслэлийн төсөвт чирэгдэл үүсгэдэг асуудлыг арилгах зорилготойгоос гадна Хот орчмын чиглэлүүдийн онцлогт тохирсон, тухайн суурьшлын бүсүүддээ чиглэсэн үрдүнтэй ажил юм.