Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”-аас  2013 оны гуравдугаар сарын 15-аас 5-р сарын 01-ний өдөр хүртэл “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж байгаагийн нэг  нь ААНБ-дыг хамруулсан сургалтын үйл ажиллагаа юм. 

Үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Автобус-3” төрийн өмчит компани дээр ААНБ-дын шалгах механикч нарт онол, практикийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд “Автобус-3” компаний сургалтын төвийн менежер Г.Пүрэвжав, “Нийслэлийн тээврийн газар”-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга  Ж.Сэрээтэр , “Нийслэлийн тээврийн газар”-ын Оношилгооны төвийн менежер Д.Эрдэнэбат нар “Шалгах механикийн ажил үүрэг, хууль эрх зүйн орчин”, “Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч онол, дадлага хосолсон сургалт явуулав.  Сургалтанд нийт 24 ААНБ оролцохоос 22 ААНБ-ын 47 шалгах механикууд оролцож ажлын дадлага туршлага солилцон ажлын байрны туршлагад суурилсан мэдээ, мэдээллээр хангагдаж цаашид хэрэгжүүлэх түвшний хэмжээний үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. 

Сургалтанд  ААНБ-ууд зохион байгуулалттай, салбарын хэмжээний шалгах мехникуудын ирц 90 хувьтай оролцсон байлаа. Энэхүү аяны хүрээнд  дараагийн сургалт нь том оврын автобусны жолооч нарт хандсан “Аюулгүй тээвэр” сургалт, мөн мөнгө хураагч нарт хандсан “Ажлын байрны сэтгэл зүй” сургалтыг “Сэтгэлзүйн үндэсний төв”-тэй хамтран зохион байгуулах юм байна.