Сайн байна уу? Бүгдэд нь энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Би 25 настай оюутан эмэгтэй. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Захиа бичих болсон гол шалтгаан юу вэ гэхээр Нөхрөөсөө үнэхээр их залхаж бас туйлдаж байна.

Бид 2 хамтдаа амьдраад 5жил болж байна. Бид 2 ер нь шал эсрэг тэсрэг хүмүүс сонголт, дуу сонсох гэх мэт дээр. Гэвч би түүндээ хайртай. Даанч сүүлийн үед хэрэлдэж муудалцах бүртээ эсэн бусаар харааж зүхдэг нь үнэндээ сэтгэлийг минь урж байна. Дараа нь муухай үг хэлсэнд уучлаарай гэх мэт уучлалт гуйдаг дахиж муухай үг хэлэхгүй гэдэг ч одоо бол үнэндээ хүсэл алга үлдсэн насаараа хайртай хүндээ эсэн бусаар хараалгаж хүүхдэдээ муухай үгс сонсгомооргүй байдаг.

Үнэхээр бодохоос ч уур минь хүрж байна. Ер нь бол жирийн үедээ байсан ч ажил төрөл нь бүтэхгүй бол хараал урсгаастай. Үнэхээр хүнд тэсвэр тэвчээр гэж байдаг бол туйлдаа хүрж байх шиг байна.Салах талаар ч бодож эхэлдэг боллоо. Өөр бусдаар бол ямар нэгэн зүйл байхгүй.Хүүхэддээ сайн, сууснаасаа хойш нэг ч удаа гарж орж байгаагүй. Юм л байвал гэр бүлдээ гэдэг. Архи тамхи хэрэглэдэггүй. Надад гар хүрдэггүй гэх мэт сайн тал бол зөндөө. Даанч муудалцахаараа энэ хараал уншдаг занг нь тэсч, тэвчиж чадахгүй юм. Би яг яах ёстой юм болоо? Надад зөвлөөд өгөөч.