Үүнтэй холбогдуулан БШУ-ны яаманд Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс шинээр байгуулагдсан бөгөөд тус хэлтэс багшийн ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулан БШУ-ны яам болон Засгийн газарт тогтоол гаргуулахаар өргөн барьжээ.

Ийнхүү БСШ-ны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох шалгалтыг орон даяар зохион байгуулж эхэллээ. 

 Энэхүү үнэлгээний шалгалтад Төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдахгүй юм байна.

Энэхүү багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.