2012-2013 онд улсын болон хувийн 97 их дээд сургуульд  175,600 оюутан суралцсан байна. Тэдгээр сургуулийн оюутны дотуур байр Монгол улсын 21 аймаг тус бүрт дотуур байр байдаг. Харин Улаанбаатар хотноо 43 оюутны байр байдаг бөгөөд тэдгээрт 13000 оюутан л амьдарч байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж байгаа 80,000-90,000 оюутанд энэ дотуур байр хүрэлцдэггүй  бөгөөд ядаж тэдгээрийн тал нь ч дотуур байранд орж чаддаггүй болохоор чамлалттай ажээ. Чамлалттай ч гэсэн энэ жилийн хувьд дотуур байрны үнэ 10-15 хувиар нэмэгдэх сураг гарч байна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт  Их дээд сургуулиудын захиралуудыг  Боловсрол, шинжлэх ухааны сайд  тушаалаараа батласны дараа  тухайн сургуулиудын УЗ хуралдана.  Хуралдаанаараа дотуур байрны үнийг нэмэх шийдврийг сургалтын төлбөр нэмэх асуудалтай  хамт оуулна гэсэн үг юм.  Одоогийн байдлаар  МУИС төлбөр болон оюутны  дотуур байрныхаа үнийг 50 хувиар нэмэх саналаа сайддаа хүргүүлээд байгаа.  Үүнийг сайд дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлчихээд байгаа сурагтай байсан.   Тэгвэл дотуур байрны хүрэлцээ муу байгаа энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх 1000 оюутны байр  өнгөрсөн жилийн 9-р сард ашиглалтад орох байсан ч санхүүжилт хугацаанаасаа хоцорч орсны улмаас  ирэх 11-р сард ашиглалтад орох сураг дуулдаж байна. Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны хүрэлцээний асуудлыг шийдэхийн  тулд кампус хэлбэр рүү шилжих нь өнөөдрийн хувьд хамгийн оновчтой шийдэл болоод байгаа. Ингэж шилжихэд  Налайх руу байрлах бөгөөд цаг хугацааны  хувьд 2016 он хүртэл найраагүй гэж байгаа. Тэгэхээр хамгийн наана л гэхэд  2016 онд хүртэл оюутнууд “гүрийх” болчихоод байгаа юм.

Үүнээс  гадна амь амиа бодоорой гэдэг шиг эмгэнэлтэй дүр зураг оюутны хотхон дахь дийлэнх дотуур байранд ажиглагдаж байгаа.  Өөрөөр хэлбэл өнөөдөр оюутны хотхонд байрлах дотуур байрнууд нь  1956 онд баригдсан ашиглалтын хугацаа дууссан, өгөршиж, цууралт үүсэн, мөөгөнцөрдөж, сантехник болон дотоод сүлжээ нь хэдийнээ мууджээ. Тухайлбал ШУТИС-ийн 3-р дотуур байр хэзээ мөдгүй нурах гэж байгаа.  Тиймээс бүслүүрээр бүслүүрдэж, жил бүр чангалж, нурахаас сэргийлж байгаа аж. Уг нь бол тус байрыг  МХЕГ-ын байцаагч “нас нөгчсөн” нураах хэрэгтэй гээд акт тогтоочихсон гэж байгаа.  Бас нэг сургуулийн дотуур байр өнөөдөр бясаа, жоомондоо дийлдэж , оюутнууд нь  ч хувь тавилантайгаа эвлэрэн сууж байгаа. Энэ мэтээр

Тэгвэл энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

Өнөөдөр 1000 оюутны байр  оюутны хотхонд баригдаж байгаа.  Түүн шиг барилгыг одоо байгаа дотуур байруудыг нурааж, зай талбайг нь ашиглан шинээр олон оюутан багтаах хүчин чадалтай дэлхий жишигт биш юмаа гэхэд ядаж олон улсын жишигт нийцсэн, норм нормативд тохирсон байр барих юм. Үүнийг дагаад орчин нөхцөл нь дээшлэх нь тодорхой.  Өөрөөр хэлбэл 500 оюутаны хүчин чадал бүхий 2 барилгыг 6.9 тэрбум төгрөгөөр барьж байгаа. Яг энэ өртгөөр нь жил бүрийн зун  Нисэх орчимд 100 өдөрт багтаан барилга барьсан шигээ ажиллабал дээр дурьдсан эмгэнэлтэй төрхийг мартах боломж бий.  Ингэхдээ барилгын сургуулийн оюутнуудыг дадлага хийлгэх, барилга дээр ажилласан оюутнуудын сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлөөд өгвөл хэн хэндээ ашигтай байх юм.  Өнөөдөр Улаанбаатар хотын жилийн төсөв 600 тэрбум төгрөг.  Үүнээс ядаж 2 байраа шинэчил гээд улсаас  7тэрбум төгрөг гаргаад өгчихөд яахав дээ...

Нөгөө талаас оюутнуудын дотуур байрны ашиглалтад анхаарал хандуулах цаг болчихоод байгаа юм. Жижүүр, цэвэрлэгч, коминдат, багш гээд олон ажлын байр байдаг.  Тэдгээрийн сэтгэл, ажилдаа хандах хандлагаас шалтгаалан  дотуур байрны өнгө төрх хамаарч байгаа юм.  Тухайлбал өнөөдөр насжилт нь дууссан ч  “толигор” дотуур байрууд  ЭМШУИС, ХААИС, Дарханы политехникийн их сургуулийн дотуур байрнаас өгсүүлээд байж л байна. Эмнэлэгээс цэвэрхэн, дэг журам сайтай дотуур байр байгаа.

Чингис хаан хамтлагийн Жаргалсайханы ээж Бадам гуай МОХ-ны оюутны дотуур байр хариуцсан зөвлөх багшаар ажилладаг. Тэрбээр: “Санхүүч, нягтлан хүн дотуур байранд ирээд оюутны хүмүүжлийн ажил хариуцаад, тэнд мөрдөгдөх журам, коллективийг удирдаад явах боломжгүй” гэдгийг хэлдэг.  

Өнөөдөр хамгийн “аймаар” барилга бол  МУБИС-ийн 3-р дотуур байр, ШУТИС-ийн 3-р байр.  Тухайлбал ШУТИС-ийн 3-р байранд барилгын ангийн оюутнууд байдаг.  Тус байрны  00-ын ус мөнхийн урсаастай, крант нь хаагдахгүй байнга усаа дэмий урсгаастай.  Цонхыг нь вакумжуулсан ч стандарт гэж үг хэлэхээс ч ичмээр байгаа.  МУБИС-ийн 3-р дотуур байр  “амьд үлдэх реалити” шоунд оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.  Бясаатай, орчин нөхцөл арай ч дээ гэж дуу алдмаар...

Энэ бүхнийг өөрчлөх  хоёр үндсэн боломж байгаа юм.

Нэг нь дээр дурьдсанчилан төрөөс анхаараад өгөх. Харин нөгөө нь  менежментийн өөрчлөлт хийгээд, их дээд сургуулиудын удирдах зөвлөл нь дотуур байрны шинэчлэл, засварт ЭМШИУС шиг анхаараад өгөх хэрэгтэй өөрөөр хэлбэл Монголд ганцхан ЭМШУИС нийт орлогын 12 хувийг дотуур байрны засвар, шинэчлэлд зарцуулдаг.  Харин бусад сургууль засвар гээчийг мартан, ашгаа бодож айл суулган,  өөр сургуультай гэрээ байгуулж, мөнгө идсэн шигээ  төлбөрөө жилдээ 10-15 хувиар нэмж байгаа нь нууц биш.  Үүнийгэ болиод дээрээс нь дотуур байранлд ажиллаж байгаа каминдат, жижүүр, багш нарыгаа мэргэжлийн хүн болговол  ямар ч байр өнөөдөр ХААИС-ийнх шиг толийгоод л ирэх боломжтой.  

Хаана, хаанаа нэгийг бодоод, оюутнуудынхаа төлөө нэгийг хийхгүй бол  нэг л өдөр оюутнуудын амь насаар “тоглочих” вий дээ...  Тэр үед ниргэсэн хойно нь хашиграад ч нэмэргүйг бодоорой...

А.Баярмаа