Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж ирэх оны нэгдүгээр сараас эхлэж эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ оюутнууд өөрсдөө төлнө.

Шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгийг төлнө. Өөрөр хэлбэл, сард 1920 төгрөг, жилд 23 мянга 40 төгрөгийг төлнө гэсэн үг.

Харин 18 нас хүртэлх хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцахаар боллоо. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол 3 нас хүртэл нь асарч, бойжуулж буй эхчүүд, хугацаат цэргийн алба хаагчдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцэх мөнгийг төлөхөөр болов. Тодруулбал, сард 3840 төгрөг, жилд 46 мянга 80 төгрөгийг төлөх юм.