Одоо 30 настай монголын томоохонд ордог эмнэлэгт ажилладаг жирийн нэгэн эмэгтэй байна. 60-ын талыг насалж яваа хэрнээ хадмуудад дарлуулаал явж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд сэтгэл минь хэцүү байна. Миний ээж хэдийнээ бурханы оронд байгаа. Би хадам ээжийнхээ үгээр л байдаг.

Гэтэл сүүлийн хэдэн жил тэрсэлдэх боллоо. Нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаад тэгээд хамтдаа амьдраад хүүхэдтэй болсон. Сургуулиасаа чөлөө авалгүй гүрийсээр төрөөд удалгүй хичээлдээ ороод сургуулиа төгсөөд нэгэн ажилд орох санал авч байсан ч хадам ээж хүүхдийг минь харж өгөхгүй гэснээс болж би жил гаруй гэртээ суусан. Тэгэхэд намайг ажилгүй нэгэн хэмээн ад үзэж байсан. Хүүхдээ цэцэрлэгт орох нас нь болоод оруулаад ажил идэвхитэй хайж байгаад нэг газар ороод багаас нь явсаар дундаж болов. Харин одоо тушаал ахих боломж нээгдээд ажил ихтэй байгаа юм. Тэгсэн нөхөрт хадам танай хүн гэрийн бараа хардаггүй яасан хачин амьтан бэ гэж хэлсэн байна. Тэрнээс нь болоод нөхөр хардаад би одоо ажлаа тайван хийж чадахгүй юун тушаал өгөх шалгалтаа өгөх болоод байна. Бид 2-ын хэрүүл маргаан дандаа хадам ээжийн хэлсэн үгнээс болдог. Манай хүн оройтоод ирэхээр минь намайг тэгж их хардаж сэрдээд байдаггүй харин ч ажилд минь тусалж зааж зөвлөх юм аа хэлдэг. Ер нь энэ монголд яахаараа эмэгтэй хүнийг ингэж ад үзээд байдаг байна аа. Ажилтай байхаар яасан их ажилладаг юм ажилгүй байхаар гэрийн авгай энэ тэрээ гээл муулах юм. Хэцүү юм бэ энэ хадмыг яах вэ. Нас явж байгаа болохоор гайгүй тушаалд очоод нэг жил ажиллачихаад ахиж хүүхэдтэй болмоор байхад.