Монгол улс ялтан шилжүүлж авах гэрээг 9 улстай хийсэн. Энэ гэрээний үндсэн дээр 2016 онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1 ялтанг шилжүүлэн авсан байна. Үүнээс гадна 5 ялтны хүсэлтийг прокурорын байгууллагаас хянаж 4 хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байна. Тодруулбал гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 4 иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад мөн уламжлаад байгаа ажээ.

Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд 3 иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байгааг УЕПГ-аас мэдээллээ.