Нөхөр бид 2 хамт амьдраад 12 жил болж байна. Нэлээн хэдэн жилийн өмнөөс харилцаанд сэв сууж гэр бүл гэхэд хэцүүхэн болсон. Тэр минь дэндүү хүүхэмсэг.

Хүүхнүүд ч манай хүнд сайн гэж учиргүй. Нэг л уулзсан учирсан бол байнга холбоотой байж буруу дуулаагүй бол буцахгүй гэдэг шиг л байдаг. 10 жилийн охинтойгоо одоо болтол хайртай дуртай, амьдрана сууна гээд л хошгоруулаад л яваа. Нөгөөх нь хөөрхий дөө итгээд гэр бүлээ орхих вий гэж санаа зовох л юм. Хэрэв тэр 2 амьдардаг юм гэхэд өөрийг нь гээд битүүхэн хүлээж суудаг хүүхнүүд яана даа.

Хайрттайгаа хамт амьдраад эхэндээ сайхан л байна байх. Нөхрийн маань яаж ч болохгүй хүүхэнд дуртай зан нь арилах болов уу. Үгүй л болов уу. Хамт машинд явж байхад охидууд руу хажууд нь суугаа би хүртэл санаа зовмоор хардаг тэр нүд зүгээр болох болов уу. Тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз дээ.

Хүүхнүүд минь ээ энэ хүнийг та нар их л эвдэж байна даа. Ажил төрөл нь ч бүтэхээ байлаа. Гэр бүлтэй амьдралтай хүн юм шүү дээ цаадах чинь. Миний байр суурь бол энэ хүнээс салж дураар нь дургиулж дунд чөмгөөр нь жиргүүлэхгүйэ. Хүүхдүүдээ том болтол нь элэг бүтэн өсгөхийг хичээж тэвчиж байна.

Надаас салаад өөр хүн рүү очлоо гэхэд манай хүн удаан тэсэхгүй хүүхэдтэй болгоод орхиод дараагийн хүүхэн лүүгээ явнаа. Баян мөнгөтэй хүн биш болохоор өөрсдөө л өсгөх хэрэг гарна шүү дээ хүүхнүүд минь.