​Сайн уу намайг Зулаа гэдэг. Би 27 настай яагаад үүнийг бичих болсон бэ гэхээр бодож байгаа зүйлээ бичиж зөвлөгөө авмаар байна. Би нөхрөөсөө салаад 2 жил гаран болж байна.

Бид 1 охинтой тэр маань 4 настай салснаас хойш охин минь над дээр өсч байгаа л даа. Салсны дараа хүүхдээ өсгөх ар гэрээ авч явах хэцүү байсан. Одоо бол хүнээс илүүгүй хүнээс дутуугүй болж л байна. Аав нь охиноо байнга авч харж ханддаг охиндоо их хайртай надад бас анхаарал тавьж найзууд шиг холбоотой байдаг. Өдий хүртэл салсандаа гутарч байсангүй урагшаа харж ажиллаж амьдарлаа. Харин сүүлийн үед сэтгэл зовоосон асуудал гараад байх боллоо. Охины минь байж байгаа хэлж байгаа нь сэтгэл өвтгөөд өрөвдөөд байх юм. Аав ээж нь тусдаа байх нь хэвийн зүйл биш гэдгийг мэдэж эхэлж байх шиг байна. Би ч өөрөө бүх зүйл дээр ганцаардаад бүтэн гэр бүл харахаар хэцү байдаг боллоо. Салсны дараа нөхөр нийлье гэдэг байсан ч би хүсээгүй. Сэтгэлийг минь унтрааж маш их гомдоож эрэгтэй хүнээс гардаг муухай бүхнийг гаргасан болохоор тийм амьдрал хүсээгүй. Өөрийгөө охиноо аваад явчиж чадна гэж боддог байсан, чадсан харин сэтгэл минь нэг л хоосон бүтэн гэр бүл хүсээд байх шиг байна. Би яхх вэ? Бид 2 аль нь ч гэр бүл зохиогоогүй байгаа.

Эргээд нийлэх үү? Урьдын муухай зангаа гаргаад байвал яах вэ эсвэл шинэ амьдрал хэрэгтэйм болов уу? Охинд минь муухай хандаад байвал яах вэ надад зөвлөөч гэж хүсье…