Өмнөх парламентын үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн.

НӨАТ-ын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгчид стандартын шаардлага хангасан касс, хэвлэх машинтай байна гэсэн заалт бий. Ингэснээр иргэдийн бараа, үйлчилгээ худалдан авсан тасалбар нь сугалаа болж, цаашлаад НӨАТ төлсөн дүнгийнхээ тодорхой хувийг хялбар, ил тод, энгийнээр буцаан авах систем тогтсон. Энэ нь иргэдэд урамшуулал олгох замаар аж ахуйн нэгжүүдийн орлогыг тодорхой болгох, эдийн засгийн мөнгөн урсгалаа бүртгэх, улсын эдийн засгийг ил тод, зөв, хяналттай болгох зорилготой.

Өөрөөр хэлбэл, иргэдэд буцаан олгох НӨАТ-ын 20 хувиа далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болгосон хэрэг. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч буй. Эдийн засгийн хямралтай үед татварын орлого даван биелсэн нь үүний ач.

Хэд хоногийн өмнө Татварын ерөнхий газар 2016 оны шилдэг татвар талөгчдөө шалгаруулж, шагнал гардуулсны дотор “Номин Тав Трейд” ХХК 13.2 сая, “Моносфармтрейд” ХХК 4.6 сая ширхэг баримт хэвлэснээр Татварын албаны тусгай шагналын болзол хангасан талаар мэдвээлсэн. ТЕГ шилдэг татвар төлөгчдөө хэрхэн шалгаруулдаг нь бизнес эрхлэгчдэд эргэлзээ төрүүлж, анхаарлыг нь татдаг. Жишээ нь, дээрх хоёр номпанийн хэвлэсэн баримтын хооронд багагүй эөрүү байна. Тэдний хооронд 10 сая, 9 сая ширхэг баримт хэвлэсэн компани байгаагүй гэж үү гэсэн асуулт гарт байгаа юм. Ямар үзүүлэлтээр дээрх компаниудыг тодруулсныг ТЕГ-аас лавлахад, хэвлэсэн баримтынх нь тоог чухалчилснаас гадна татвараа хуулийн хугацаанд төлсөн, татварын өргүй байх гэсэн үзүүлэлтийг чухалчилсан хэмээв.

Худалдан авалт бүрт нэхэд дагалгүй и-баримт өгдөг ‘*Номин”-гийнхон шагналын болэол хангасанд гайхах зүйл алга. Бараа, үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлэхээр оролдоод “бүртгэгдсэн байна”, “аж ахуйн нэгж илгээгээгүй” гэсэн хариу авах тохиолдол олон. Харин “Номин” -ынх асуудал үүсгэдэггүй. Тэгэхээр “Номин”-гийн борлуулсан барааны ширхэг бүхэн шудрагаар бүртгэлд орж, орлогынхоо нэгж төгрөг тутмаас татвар төлж байна гэсэн үг.

Тийм ч учраас "Номин” худалдааны зах зээлийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг хэрнээ уг салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн татварын 15 хувийг дангаараа төлсөн хэрэг. Мөн “Номин”-той ижил шагнал хүртсэн "Моносфармтрейд” ХХК эмийн бизнес эрхлэгчдийн төсөвт төвлөрүүлсэн татварын 20 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн гэсэн тоо байна. Манай улсад 1800 гаруй эмийн сан ажилладаг бөгөөд үүний дөрвөн хувийг тус компанийн эмийн сангийн сүлжээ эзэлдэг аж. Төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед татварын орлогыг бүрдүүлэхэд ачааны хүндийг үүрч, улс эх орныхоо бүтээн байгуулалт, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Тагварын хуулийг амжилттай хэрэгжүүлсэн эдгээр компанид талархал нлэрхийлэхээс аргагүй. Олон баримт хэвлэсэн гэдгээс илүү зах зээлд эзэлж буй орон зайгаасаа хэд дахин том орон зайг татварт бий болгосонд нь талархууштай.

Гэхдээ ТЕГ, бусад албаныхнаас аж ахуйн нэгжүүдийн хэвлэсэн баримтны тоонд анхаарч, түүнийг тоолж суухаас илүүтэй бизнесийн орчинд байгаа гажигийг олж харж, засаж залруулах талаар санаа тавих нь цаашдын ажилд тустай санагдана. Уг нь зах зээлд эзэлж буй хэмжээтэйгээ төлсөн татвар нь дүйж байвал бүх зүйл зөв явааг илтгэх билээ. Гэтэл дээрх хоёр компани зах зээлд эзлэх хэмжээнээсээ хэд дахин илүү татвар төлсөн нь манайд далд эдийн засаг, татвараас зайлсхийх явдал байсаар байгааг харуулсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, олсон орлогоо зөв мэдүүлэн татвараа шударгаар төлсөн нь ачааны хүндийг үүрч, орлогоо нуун татвараас зугтсан нь ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй илүү ашиг олдог гаж тогтолцоо амь бөх оршсоор байна.

Улс орны эдийн засаг татвараа сайн төлдөг юмпаниудын нуруун дээр тогтдог. Харин эдийн засгийг үүрч яваа бизнес эрхлэгчдэд шударга өрсөлдөөн, тэгш боломж юу юунаас илүү дэмжлэг болно. Гэтэл өнөөгийн нөхцөлд хол замд уралдах хоёр хүний нэгэнд нь хүнд ачаа үүрүүлж, нөгөөг нь ачаагүй явуулсантай адил орчинд бизнес эрхлэгчид ажиллаж байна. Шударга нь шулуулж, зальтай нь завшсаар байх уу.

 

А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/