Өнгөрсен XX зуун Монгол орны хувьд хэдэн зууны туршид үзэгдэж дуулдаагүй их савалгаатай он жилүүд байлаа. Энэ зуун жилд монголчууд дөрвөн төрийн нүүрийг үзсэн юм. Үүнийг Хэмжээгүй эрхт эзэн хаант төр, Автономит төр, Ардын төр, Ардчилсан тюр гээд захын хүн хуруу дараад тоолчихно.

Эдгээрээс хамгийн ширүүн тэмцлийн үр дүнд ялж, хамгийн олон жил оршин тогтнож, хамгийн их гэрэл, сүүдрийг үлдээсэн нь 1921 онд үүссэн Ардын төр. XVI зууны дунд хэрээс уруудан доройтохын замд орж, улмаар ар, өвөр, баруун, зүүнээрээ хуваагдсан монголчууд Манжийн ноёрхолд уван цуван орж харийн колони болсноос хойших хоёр зуу гаруй жилд ихэс дээдэс нь их гүрний дохио зангаагаар хөдөлж, ард иргэд нь хойт уулаас цааш газаргүй, ханилснаас өөр нөхөргүй гэдгийн үлгэр болоод байсан улс оронд гэнэт их хувьсгал гарч, туурга тусгаар улс болоод авсан нь алдаж болохгүй аз завшаан байлаа.

 

Энэ үед л ёстой "Морин дэл дээр давхиж ертөнцийн талыг эзлэх амархан, мориноосоо буугаад улс төрийг төвхнүүлэх хэцүү" гэсэн эзэн дээдсийн үг толгой дээр буух нь тэр. Түүх сонирхдог хэн ч гэсэн 1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их хурал Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталж, улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх түүхэн шийдвэрийг гаргасан гээд хэлчихнэ. Тэрхүү шийдвэрийг гаргахад амь өрссөн ширүүн тэмцэл өрнөж ялсан нь бяралхаж, ялагдсан нь эрсдсэн гэдгийг ч андахгүй мэднэ. Ямартаа л “Намрын халуун өдрүүд” гэж нэрлэж байхав. Түүхэн баримтыг сөхөж үзвэл улс орноо ямар замаар хөгжүүлэх вэ, хэнийг түшиж оршин тогтнох вэ гэдэг асуудал 1924 онд ч биш, бүр хувьсгал ялсны маргаашаас л улс төрчдийн толгойны өвчин болсон байдаг. Тэдгээр олон эшт үзэл бодлын дотор хөрөнгөт ёсыг баримтлах уу, нийгэм журмын замыг сонгох уу? Оросыг дагах уу, Америкийг түших үү? гэсэн хоёр чиглэл давамгайлж байжээ. Хувьсгалчдын олонх нь Орос улс л бидний найдвартай өмөг түшиг хэмээн үзэж байсан нь бичиг номонд үлдэж, бидний ой санамжид суучихсан байдаг. Харин бидний сурсан сургууль, судалсан ном зохиолд Монголын хувьсгалчдын дотор Америкийг түших бодолтой хүмүүс байсан тухай мэдээ сэлт бараг байдаггүй.

 

Их Америк улсыи Гадаад Хэргийи Яамны эрхэм их Сайд танаа амгаланг эрэхээс гадна Европын 1919 дүгээр оноос эхлэн 21 дүгээр он, долоон сард хүртэл манай Монгол Автономит засгийн эрхийг булаагдан ард олноор туйлын гашуун зовлонг эдэлсэн ба одоо нэгэнт Хятадын харгис цэрэг ба Оросын муу хулгай Барон Унгерний зандалчин цэргийн хорлолоос ангижирч, Богд хаанаа хэвээр ширээнээ залж, ардын эрхтэй Засгийн газар байгуулан улсын дотоод хэргийг сайжруулж, гадаад лугаа найралдахыг эрмэлзэн бүхий элдэв учрыг сая нэгэнт тунхаглан зарласан тул эрхэм их Сайдтан ба эрхэм улсын Засгийн газар хийгээд ард олноор толилсон буй за

 

Гэтэл энэ нь засварлагдсан түүхийн гажиг байсан юм санж. Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бодоо, Богд Жавзандамба хутагт тэргүүтэй хэсэг хүмүүс хувьсгалын эхний жилүүдэд Америк улстай холбоо тогтоож, Хятадын нөлөөг саармагжуулахын төлөө шаргуу тэмцэж байсны дээр Оросын өмөг түшигг ч итгэлтэй бус байжээ. Тиймээс Хятад, Орос мэт том гүрнүүдтэй хэл амаа ололцохуйц, тэр тусдаа газар нутаг алсалсан хүчирхэг улсын нөмөр нөөлөгт орчихвол гадаад байдал баттай болно. Тийм улс бол Америк мөн. Тэр улс эх газар, далай тэнгисийн тэртээд орших учир биднийг эзэрхэх боломжгүй гэж тэд үзэж байжээ. Үүнийг батлах баримт байна. Монгол Улсын Ардын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Хэргийн Яамны тэргүүн сайд Д.Бодоогоос 1921 оны 8 дугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Гадаад Хэргийн Яамны сайдад илгээсэн албан бичигт: "Их Америк улсын Гадаад Хэргийн Яамны эрхэм их Сайд танаа амгаланг эрэхээс гадна Европын 1919 дүгээр оноос эхлэн 21 дүгээр он, долоон сард хүртэл манай Монгол Автономит засгийн эрхийг булаагдан ард олноор туйлын гашуун зовлонгэдэлсэн ба одоо нэгэнт Хятадын харгис цэрэг ба Оросын муу хулгай Барон Унгерний зандалчин цэргийн хорлолоос ангижирч, Богд хаанаа хэвээр ширээнээ залж, ардын эрхтэй Засгийн газар байгуулан улсын дотоод хэргийг сайжруулж, гадаад лугаа найралдахыг эрмэлзэн бүхий элдэв учрыг сая нэгэнт тунхаглан зарласан тул эрхэм их Сайдтан ба эрхэм улсын Засгийн газар хийгээд ард олноор толилсон буй за" гэжээ. Д.Бодоо сайд айл өрхөер юм бол дөнгөж ханаа шийрлэж, униа өлгөж байгаа улс орныхоо нөхцөл байдлыг ийнхүү илтгээд, "Одоо гагцхүү тусгайлан илтгэх нь манай Богд ба Засгийн газар хийгээд ард олны санаа болбоос эрхэм улсын Засгийн газраас манай Монгол Ардын Засгийн газар лугаа эртхэнээ гэрээ байгуулан, элчин сайд суулгаж, худалдаа арилжааг улмаар бадруулан, хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхийг хүсч буй тул эрхэм их Сайдтан байцаан толилж, даруйхнаа баяртай хариу хүртээх ажаамуу" хэмээн хүссэн байдаг.

 

Ийнхүү Америкийг түших Д.Бодоогийн оролдлогыг Богд хаан дэмжиж байснаар барахгүй өөрөө ч бас Америкийн Гадаад хэргийн сайдад албан захидал илгээж байжээ. Уг захидалд "Хутагт Би шарын шашны эзэн бөгөөд Монгол улсын хаан болох тул улстөрийн тухай хэргийг миний Засгийн газар лугаа хэлэлцэх буй за. Шашин амьтны тухайд миний бие төрөлхийгөөс амьтан бүхнийг энэрэн үзэх зохистой тул Дундад Иргэн Улс манай Монгол хоёр харилцан дайсан бололцож олон амьтныг зовоохгүй, эв найрамдлын дотор учраа ололцохыг үнэнхүүгээс хүсэх тул Эрхэм улсын төлөөлөгч манай хоёр этгээдийн олон түмэн ард амьтны тусад аль болохоор хэлэлцэхийг хичээх болов уу" гэж Хятадын түрэмгий санаархпыг дипломат аргаар зогсооход нэр нөлөөгөө ашиглан туслахыг гуйсан байдаг. Д.Бодоо сайд, Богд хаан хоёрын эдпээр захидлуудыг тухайн үед гарч байсан “Уриа” сонин бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Энэ хоёр захидал нийтэд ил болсон нь хувьсгалчдын дунд үүссэн эвлэршгүй зөрчлийн эхлэл болсонд хэргийн учир байгаа юм. Ийм саналыг Оросыг түших бодолтой байсан хүчин яагаад ч зөвшөөрөхгүй байсан нь мэдээжийн хэрэг байв. Хүн бүл, хөрөнгө хүчний хомсдлоос болж долоо хоногт нэг удаа чадан ядан гарч байсан “Уриа” сонин тэрхүү талцлыг нэг тийш болгох зорилгоор “Монгол, Америк хоёр улсын тухай явдлын өгүүлэл” гэсэн том нийтлэлийг бүтэн таван дугаар дамжуулан нийтэлсэн байдаг. Тэрхүү цувралын гол агуулга нь Америкийг түших гэсэн Д.Бодоо, Богд хаан хоёрын оролдлогыг шүүмжлэн няцаахад оршиж байжээ. Уг цуврал өгүүллийн эхэнд "Байцааваас манай улсын хэрэгт оролцсоор буй цөөн хүмүүсийн бодлого нь хэдийгээр Зөвлөлт Орос улс лугаа найрамдлын болзоо зүйлийг тогтоосон боловч улсын гадаад лугаа холбогдсон хэрэг зүйл бүрнээ түвшрэв хэмээн итгэмжилж үл болмой.

 

Америк улс их л шударга, түүний нутаг орон манай улсаас алсалсан нь хол тул биднийг яахавч эзэрхэхгүйгээр хамгаалах сэдэв буйг баримтлан мөнхүү улс лугаа тусгайлан хэлэлцээг үүсгэж, тус улсын гадаадын аюулыг сэргийлбээс тустай болмуй хэмээсэн бодлогыг нягталбаас манай монголчуудын зарим нь улс төрийн хэрэгт боловсроогүй бөгөөд сүүлийн арван жилийн доторх хэргийн төлөвийг ухаж эс олсон нь гайхалтай гэх ч байтугай энэ жилийн доторх их, бага хэргийн мөн чанарыг эс ухсан нь илэрхий болой" гэж эрс шүүмжлээд, гагцхүү ашиг худалдааг эрхэмлэдэг Америк улсад ядуу монголчуудын мөхөж сөнөх нь ямар ч холбогдолгүй болохыг сануулсан байдаг. Тэр санаагаа 1919 онд Чин И тэргүүтэй Хятадын харгис цэрэг Монголын энх түвшнийг эвдэж түйвээхэд Америк улс хамгаалах ч байтугай хайхарч үзээгүй, 1920 онд Жалханз хутагт Бээжинд очиж Америкийн элчинтэй уулзан Автономыг сэргээхэд туслахыг гуйхад мөн л авч хэлэлцээгүй, дараа нь Чуулалт хаалганд сууж байсан Америкийн элчин консул Скобин Монголын эрх баригчидтай уулзахдаа "Манай улсын голчлох нь гагц наймааны хэрэг” гэж мэдэгдсэн зэрэг баримтуудыг дурдаад, "Гэтэл манай зарим нэгэн нь дээрх зүйл зүйлийн хэргийн их төлөвийг нягтлан шүүмжлэхгүй, бид нарыг тийм хэцүү эзэрхэг шунахай этгээдэд залгиулахыг ухамсарлахгүй, тусалмуй хэмээн итгэмжилсэн нь аяндаа илэрвэй. Тиймийн тул эрдэмтэн авхай нар чоно, хонь хоёр хамтран сүрэглэж үл болохоор толь болгож ухваас зохимуй" хэмээн сэрэмжпүүлсэн байна."Монгол, Америк хоёр улсын тухай явдлын өгүүлэл" гэдэг тэрхүү нийтлэлд бас Монгол мэт бага буурай улсын зовлон зүдүүрийг эзэрхэг түрэмхий улсууд хэзээ ч өршөөн туслахгүйг сануулж, тэдний дотоод бодлого нь ямагт доорд буурайг эзэрхэн мөлжихийг эрмэлзэж байдаг тухай өгүүлэх зуур "Үлгэрлэвээс хэрэв чоно гэв гэнэт асрахыг эрхэлж хургыг өршөөхүл даруй өөрөө өлсөж үхмүй. Эдүгээгийн эзэрхэг түрэмгий улсуудын мөн чанар нь үүн лүгээ адил тул доорд түмэн иргэн ба буурай улсыг мэхлэн үл мөлжих аваас сөнөх буюу эсхүүл өөр зуураа самууран хувьсах болно" хэмээн их л оновчтой зүйрлэн бичсэн байна.

 

Хятадын Чуулалт хаалганд сууж байсан Америкийн консул Скобин 1921 оны намар монголын Нийслэл Хүрээнд иржээ. Түүний ирсэн зорилго нь Монгол  оронтой танилцах, улмаар Орос. Хятадын нөлөө хэр байгааг мэдэх худалдаа арилжаа хийх нөхцөл зэргийг тандаж мэдэх явдал байжээ. Элчин консулыг Монголын өндөр албаны хүмүүс ёс төртэй угтаж, хөл алдан цайлж дайлсан байна. Скобин Жонон вангийн өргөөнд зочилж дайлуулах үедээ зөвхөн ашигтай наймаа хийх бололцоог судалж яваагаа улайм цайм хэлчихсэн байдаг. Ийнхүү элчин консул Монголын эрхтэн дархтнуудтай уулзан учирсанд Бээжингийн эрх баригчид ихэд эмзэглэж Америк улс Гадаад Монгол лугаа сүлбээлэн бидний улсад хорлолтой хэрэг үүсгэж байна гэсэн үг яриа гаргахад тухайн үед Бээжинд сууж байсан Америкийн элчин Ширмингер Дундад улсын эрх баригчдыг өөрийн байранд урин залж. найр тавин будаа базааж дайлах зуур "Манай Америк улс Дундад улсын ашиг тусыг хүндэтгэн үзнэ. Бас Дундад улсын газар орныг таслан хуваахад хүрвээс үл хүлээнэ" гэсэн амлалт өгсөн байдаг Энэ нь уг чанартаа Монгол бол Дундад улсын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж үздэг Бээжингийн эрх баригчдын байр суурийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан юм. Өчүүхэн Монголоос болж их гүрнүүдтэй эв түнжин муудахаас болгоомжилсон уу, эсвэл буурай Монголтой харилцлаа гээд баян Америкт ашиггүй байсан уу, ямар ч гэсэн харилцан найрамдъя, элчин сайд солилцъё, худалдааны гэрээ байгуулъя гэсэн Монголын удаа дараагийн хүсэлтэд Америк улс ямар ч хариу өгөөгүй байна.Америк улстай найрамдахыг эсэргүүцэгчид Данзан, Сүхбаатар нарыг тусламж гуйж очиход Зөвлөлийн засагт Орос улс дуртайяа зөвшөөрснийг дурдаж, Орос улс "Аугаа хүчиндээ багтааснаар манай монголчууд эрх чөлөөг Америк улсаас олсон нь бус, гагцхүү Зөвлөлийн засагт Орос улсын тусламжаар олсныг бидний түмэн ард ба эрдэмтэн авхай нар хянан мэдэж, гүнээ сүсэлвээс зохимуй" хэмээн учирлаад Орос, Дундад хоёр улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гүн зузаан найрамдалтай болсон нөхцөлд л бидний улс Америк лугаа харилцан ашигтай хамтрах, тэр тусмаа түүхий эд, газрын баялгийг боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр хөгжүүлэх боломжтой хэмээн мэдэгдэж байжээ.

 

Америк улстай ойртох гэснээс болж Д.Бодоогийн нэр хүнд илэрхий унаж, улмаар улс төрд эзэлсэн байр суурь нь ганхаж эхэлсэн байдаг. Мэдээж улс төрийн тэмцэл л болсон хойно үндэстэй үндэсгүй шалтгаар Бодоог харлуулах компани өрнөж эхэлсэн байна. Түүний нэг хэсэг нь тухайн үеийн “Уриа” сонины 1921 оны 10 дахь дугаарт нийтлэгдсэн "Намын суртлыг бузарлагчдын тухай өгуүлэл" гэдэг нийтлэл байв. Д.Бодоог алдар нэр, хэргэм зэрэгт дурлаж Засгийн хэргийг орхигдуулсан гэж буруутгасан тэр нийтлэлд "Сонсвоос манай Ардын Намын чухам анхургасан ногоо мэт гишүүдээс их журам тодорхой бус зарим нэгэн ухваргүй харанхуй нь жинс зэргийн төлөө зүс царайгаа улайлгаж “Би хүрэн жинс үл хадваас элдэв хэргийг орхин одмой” хэмээн гурван настай хүүхэд мэт айлган буй  хэмээхийг Нийслэлд нохой хуцах шахалдаж, олон хүн түрхрэн буй хэмээмүй" гээд, "Гишүүдийн дотроос хуучин муу суртлыг халахгүй, жинс зэргийн хойноос амь биеэ тальбих , аваас дагалдсан этгээдийн дагаж явах шулуун зам алдагдахад хүрч, зориг нь мохох тул тэрхүү жинсэд дуртай гишүүн (Д.Бодоог хэлжээ-Л.Н) болбоос Ардын засгийн нэр сүрийг гутааж өөрийн бие хүрэн жинстэй бол Засгийн хэрэг хамаагүй хэмээн бодсон болой" гэхчлэн хурц шүүмжилсэн байдаг. Энэ шүүмжлэл өөрт нь хаяглагдсаныг мэдэж эгдүүцсэн Д.Бодоо Ерөнхий " сайдынхаа эрх мэдлийг ашиглан “Уриа” сонины 1922 оны 13 дахь дугаараас эхлэн сониныг эрхлэн гаргагч байгууллагын нэрээс “Ардын Засгийн н Газар” гэдэг үгийг авахуулсан байдаг.

 

Энэ нь Бодоогийн хурц түргэн зан, амархан баярлаж гомддог сэтгэлийн илрэл боловч цаад агуулгаараа “Уриа”  сонинд нийтлэгдсэн зүйл бүхэн өөрийнх  нь толгойлж байгаа Монгол Улсын  Засгийн газрын байр суурь биш гэдгийг ‘ харуулах гэсэн хэрэг байв. Улс төрчдийн зөрчил улам хурцадсаар адаг сүүлд нь Д.Бодоод ,“хувьсгалын хэрэгт тэрслэгч” нэр зүүж амжсан юм. Ингэж буруутгахдаа зурвасхан хугацаанд  Унгерний дэргэдийн түшмэл бичээчийн ажил хийж, тэдний гараар гаминг устгуулах бодлого гаргаж явсныг нь онилсон байна. "Бодоо бол хувьсгалын үйл хэрэгт уулаас туйлбаргүй оролцсон. Монголын хувьсгалын ажлыг өрнүүлэх даалгавартай ирсэн боловч тодорхой  ажил хийлгүй Барон Унгерний албанд орж тогтвор суурийг алдаж байв” гэж буруутгасан байдаг. Гэвч энэ бол Америктай найрамдах гэсэнтэй нь холбоотой шалтаг төдий зүйл байжээ. Учир нь үндэсний ардчилсан хувьсгалыг санаачилж, биечлэн оролцож явсан зүтгэлтнүүдийн ном зохиол, яриа дурсамжид Бодоо ийм тийм хэрэг өдүүлж хувьсгалд тэрсэлсэн гэсэн барьцтай баримт сэлт байдаггүй. Харин тухайн үед Бодоог “Америкийг дагах гэлээ” гэж ил шууд буруутгаж болохгүй ямар учир шалтгаан байсан нь тодорхойгүй хэвээр үлджээ. Ямартай ч Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсомын Бодоог “хувьсгалын үйл хэрэгт тэрсэлсэн” хэргээр 1922 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хэсэг нөхдийн хамт цаазалсан байдаг. Энэ нь явж явж мөнөөх Америкийг түших гэсэн бодлогын нь өр төлөөс болсон байхыг ч үгүйсгэх газаргүй мэт.

 

 Доктор Л.Норовсүрэн