-“Транспэрэнси Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн газраас нийтлэв-

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. 

Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио: Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй

2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч төр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихэсч байна. “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио үзэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь 6 жилийн хугацаатай томилогддог бөгөөд одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой. Гэвч 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Авлигатай тэмцэх газрын удирдлагыг гурван удаа сольсон бөгөөд нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй.

 

БИЕ ДААСАН АВЛИГЫН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай адил сайн санхүүжилттэй бие даасан  байгууллага ажиллах нь авлигын эсрэг тэмцлийн хүчтэй зэвсэг юм. Гэвч ийм төрлийн байгууллага амжилттай ажиллахад шүүх болон хууль сахиулах систем зэрэг дотоодын төр, засгийн  байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хамгийн чухал нь эдгээр байгууллагууд бие даасан, хараат бус байх эрхтэй бөгөөд Засгийн газрын гадна болон дотор байгаа авлигатай тэмцэхэд зориулагдсан хараат бус мөрдөгч нар ажиллаж байна гэсэн итгэл бий болгох ёстой юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон бусад ижил төстэй байгууллагууд авлигын томоохон хэргүүдэд холбогдох нь их.  Эдгээр байгууллагууд нь улс төрийн өргөн хүрээний харилцан зөвшилцлийн үр дүнд байгуулагддаг бөгөөд бүх оролцогч талууд авлигын эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ гэж үздэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эдгээр байгууллагууд эрх мэдэлтэй хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлмэгц улс төрийн төвөгтэй нөхцөл байдлын төвд орох нь бий.

 

МОНГОЛ УЛСЫН “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС”-ИЙН ОНООГ ДҮГНЭХ НЬ

 

Энэ оны эхээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 180 улс орон, газар нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг 0 (авлигатай ихтэй) -100 (маш цэвэр) оноогоор дүгнэсэн 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарласан билээ. Монгол Улс нь энэ жил 36 оноотойгоор дүгнэгдсэн нь улс орны хэмжээнд авлига ноцтой асуудал болсныг харуулж байна. Энэхүү индекс нь засаглал ба бизнесийн судалгааны чиглэлээр мэргэшсэн бие даасан хүрээлэнгүүдийн 13 судалгаа, үнэлгээ болон шинжээчдийн санаа бодол, бизнес эрхлэгчдийн үнэлэлт дүгнэлтэд суурилдаг. Монгол Улсад өгсөн оноо нь 9 мэдээллийн эх сурвалжаас нэгтгэсэн дүн юм.

Монгол дахь “Транспэрэнси Интернэшнл”-ийн салбар нь энэхүү Авлигын төсөөллийн индексийн мэдээлэл цуглуулах болон оноо тооцох аль ч үе шатанд оролцоогүй. Берлинд төвтэй манай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн газар нь оноог аливаа гадны нөлөөгүй, хараат бусаар тооцоолдог бөгөөд оноо тооцох аргачлал нь улс төр ба намын аливаа нөлөөнд орохгүй байхаар зохион бүтээгдсэн.   

Харамсалтай нь Монгол Улсад сүүлийн үед гарч буй мэдээллүүд нь тус индексийн аргачлал, үр дүнгийн талаар буруу зураглал, ойлголт төрүүлж байна. Авлигын төсөөллийн индекс нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын муу үйл ажиллагааны үр дүн мэтээр шүүмжлэгдэж байна. Авлигын төсөөлийн индекс бол Авлигатай тэмцэх газар зэрэг аливаа улс орон дахь ямар нэг байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд шаардлага хангахуйц хэрэгсэл биш юм. Харин үүний оронд тус индекс нь тухайн улс дахь авлигын ерөнхий төсөөллийг хардаг. 

Бодит байдал дээр бие даасан авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд гаднаас саад хийх гэж оролдвол тус Авлигын төсөөллийн индекст улам л муу оноо авахад хүргэнэ гэдгийг зориуд цохон сануулмаар байна.

Ази, номхон далайн орнууд болон Монгол Улсад авлигыг таслан зогсооё гэвэл төр, засгийн зүгээс авлигын эсрэг хууль журам, бодлогыг сайжруулах, авлигад автсан хувь хүмүүсийг шийтгэх, хариуцлагатай байдал шаардаж буй идэвхтэн зүтгэлтнүүдийг дэмжих,  авлигын үйлдлийг буруушаах ёстой.

 

MONGOLIA’S ANTI-CORRUPTION AGENCY UNDER THREAT

Issued by Transparency International Secretariat

Following recent calls for the resignation of the head of Mongolia’s leading anti-corruption body, Transparency International urges the president of Mongolia to stop undermining anti-corruption efforts nationwide and cease threats to fire the country’s top watchdog.

Formed in 2007, the Independent Authority against Corruption (IAAC) investigates cases of corruption across the country according to Mongolian law. Yet, the agency is under increasing political pressure from government officials who point to the country’s poor performance on the Corruption Perceptions Index (CPI) and hold the IAAC responsible for low national scores.

“Mongolia’s poor score on this year’s CPI underlines the need to strengthen anti-corruption efforts nationwide, not weaken them,” said Delia Ferreira Rubio, chair of Transparency International. “The CPI should not be used as a bargaining chip by the president to undercut the authority of national, independent anti-corruption agencies.”

According to national law, the head of the IAAC is required to serve a six-year term, with the present leader slated to be in power until the end of 2022. However, since its inception in 2007, the IAAC has changed leadership three times, with no single leader finishing a full term.

 

THE NEED FOR AN INDEPENDENT AGENCY

 

Well-financed and independent anti-corruption agencies, like the IAAC, can be strong weapons in the fight against corruption. However, these agencies need support from national governments, including the judiciary and law enforcement systems in order to be successful. Above all, agencies need independence; they need to establish credentials as independent investigators dedicated to fighting corruption both inside and outside government.

Anti-corruption agencies, including the IAAC in Mongolia, often emerge in the context of corruption scandals. The agencies are formed through broad political consensus and are regarded by most stakeholders as the ultimate response to corruption. However, in general, these agencies can also find themselves at the centre of political controversy if they decide to investigate those in power.

 

EXAMINING MONGOLIA’S CPI SCORE

 

Earlier this year, Transparency International released the 2017 CPI, which scores and ranks 180 countries and territories by their perceived levels of public sector corruption on a scale of zero (highly corrupt) to 100 (very clean). With a score of 36, Mongolia scores poorly on this year’s index, highlighting how corruption is a serious problem across the country.

Specifically, the index draws on 13 surveys and assessments from independent institutions specialising in governance and business analysis, covering experts’ opinions and the views of businesspeople. The score for Mongolia was aggregated from nine data sources.

Transparency International Mongolia was not involved in the data collection or score calculation process for the CPI. Based in Berlin, the secretariat for Transparency International calculates the index independently, and the score calculation approach is designed to be non-political and non-partisan.

Despite this, recent reports in Mongolia have painted an inaccurate picture of the index’s methodology and results. The CPI has been criticised in Mongolia as a reflection of the poor performance of the IAAC. However, the CPI is not an adequate tool to measure the performance of any institution in a country, including the IAAC. Instead, the CPI looks at the general perceptions in a country. In fact, any interference with the proceedings of autonomous anti-corruption agencies could potentially backfire, resulting in additional negative perceptions and even lower CPI scores.

To truly tackle corruption in Mongolia, and throughout the Asia Pacific region, governments must strengthen anti-corruption rules and policies, punish corrupt individuals, support activists who demand accountability and denounce corrupt acts as soon as they occur.

For more information about the Corruption Perceptions Index and its methodology, visit:  

http://www.transparency.org/news/feature/corruption_perceptions_index_2017#resources