Монгол улсын иргэн, Цэнджавын Цэрэнбадам эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл нэгэн. Тэрбээр ажил мэргэжлийн байдлаа урвуулан ашиглан, хахууль авсан бөгөөд түүний энэ үйлдлийг нь шүүх гэм буруутай гэж үзсэн. Гэхдээ ял оноосонгүй.

Ц.Цэрэнбадам нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу, 2012 оны 12 дугаар сард, тухайн тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэх ёстой 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21.200.400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Чимэддорж овогтой Алтангадасаас 10.000.000 төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж 10000000 төгрөгийн хахууль авсан, Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын төлбөрт 43 нэр төрлийн хөдлөх хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 21.200.400 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Ч.Алтангадасаас гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

Мөн 2013 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7.300.800 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Давааням овогтой Уламбаярын эгч Д.Ундармаагаар дамжуулан Д.Уламбаярын хадам ээж Г.Баасанжаваас 5 сая төгрөг өгвөл торгуулийн ялыг хаана гэж хийх ёсгүй үйлдэл хийн 4.800.000 төгрөгийн хахууль авсан, торгуулийн төлбөрт 27 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг хураасан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсыг хааж 7.300.800 төгрөгийг торгуулийн ялаар шийтгүүлсэн Д.Уламбаяраас гаргуулж улсын орлогод төвлөрүүлэлгүй өөртөө давуу байдал бий болгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон бөгөөд уг хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна.

 

Энэ хэргийн талаар түүнтэй хамт ажилладаг Д.Чанцалдулам шүүх хуралд гэрчээр оролцож дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд ирэхэд шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам хүлээн авч танилцаад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээд төлбөр төлөгчийн хаягаар харъяалагдах тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид нь хуваарилан өгдөг юм. Ингээд шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх ажилллагааг дуусах хүртэл нь ажиллагааг явуулаад ахлах гүйцэтгэгчид танилцуулан батлуулаад аймгийн прокурорын газарт хянуулдаг... ...Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр 21,200,400 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн Чимэддорж овогтой Алтангадасад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг би явуулаагүй. Энэ миний хариуцсан тойргийнх боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам энэ хүнд холбогдох гүйцэтгэлийн ажиллагааг явуулж хаасан. Яагаад миний хариуцсан тойргийн гүйцэтгэх хуудсыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам авч шийдвэрлэсэнг би мэдэхгүй байна. ахлах Цэрэнбадам надаар уг материалыг хаахдаа хэд хэдэн баримтанд гарын үсэг зуруулж байсан. эд хөрөнгийг хураах, шилжүүлэх акт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах зэрэг баримтанд би гарын үсгээ зурж байсан. Миний ажлыг хийгээд нэг ч гэсэн материалаа шийдвэрлүүлсэн болхоор би баярлаад л өнгөрсөн. Ажлын үзүүлэлт л нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Миний хувьд миний хариуцсан тойргын материал ахлах дээр ирсэнг мэдээгүй. Цэрэнбадам хаахдаа л надад хэлээд гарын үсэг зуруулсан. Тийм болхоор хэрхэн хянаж шийдвэрлээд хаасанг би тодорхой хэлж мэдэхгүй байна.... ...Архивын баримттай танилцлаа.2012.12.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2012.12.26-ны өдрийн Эд хөрөнгийг хураасан актууд, мөн өдрийн төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, 2012.12.28 ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссан тухай тогтоол зэрэгт зурагдсан Чанцалдулам гэх гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. би гарын үсгээ зурсан байна. харин бичилтүүдийг нь би бичээгүй. Ахлах Цэрэнбадамынх байна. Би энэ гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй учир хэнээс ямар ямар эд хөрөнгө хурааж хэнд өгсөн талаар хэлж мэдэхгүй байна. төлбөр төлөгч Алтангадас, төлбөр авагч Мягмаржав гэх хүмүүстэй уулзалдаж байгаагүй болхоор танихгүй юм байна.... ...Шүүхийн шийдвэрээр торгуулийн ял эсхүл улсын орлогод оруул гэж шийвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг гүйцэтгэхдээ тухайн эд хөрөнгийг торгуулийн ялыг улсын орлогод оруулдаг. Торгуулийн ялыг хангах зорилгоор бэлнээр төлөх боломжгүй бол эд хөрөнгийг хураадаг юм. Ингэж хураан авсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах, борлогдохгүй бол орон нутгийн байгууллагатай харилцан ойлголцож байж шаардлагатай эд хөрөнгө байвал шилжүүлэн өгдөг...” гэх мэдүүлэг.

Шүүхээс “Хөвсгөл аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд ирэхэд шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Цэрэнбадам нь албан үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг зөрчиж Ч.Алтангадас, Б.Уламбаяр нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн өөртөө шилжүүлэн ялтны хувийн хэргийг торгох ялыг төлж барагдуулсан мэтээр албан тушаалын байдлаа урвуулан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашигийн эсрэг үйлдсэн. Тухайлбал: Өөрийн тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамаарахгүй боловч хувийн ашиг сонирхлооо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийвэл зохих ажил үүргээ биелүүлээгүй, хийх ёсгүй ажил үүргийг гүйцэтгэж бусдад давуу байдал үүсгэсэн нь гэрч Ж.Батмөнх, ШШГЕГ-ын мэргэжилсэн Ц.Ганчимэг нарын мэдүүлгээр нотлогдож байна.” Гэж үзсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэдгийг “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж ерөнхий заасныг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамрах этгээд гэдэгт зааж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан болох нь Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дараг ТТ-12-т зааснаар цалинжиж хамрагдах талаар өөрчлөлт орж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөхөөр байна. Ийм шүүгдэгч Ц.Цэрэнбадамыг 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.5-д зааснаар 5 дугаар хавсралтын 8-д зааснаар мэдүүлэг өгдөг байхаар нарийвчлан тусгасан зохицуулалт бий болсноор 2017 оны 5 дугаар 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх тул түүнд Аймгийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах нь зөв байна.  Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр хууль бус аргаар өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн өөртөө ашиг олох, хахууль өгөгч талд асуудлыг шийдвэрлүүлсэн давуу байдал үүсгэж хээл хахууль авсан гэм буруутай байна. Энэ үйлдэл нь Ч.Алтангадасаас 10.000.000 төгрөг авч 21.200.400 төгрөгийн, Г.Баасанжаваас 4.800.000 төгрөг авч 7.300.800 төгрөгийн торгуулийн ялыг бүрэн төлсөн мэтээр гүйцэтгэх хуудсанд хуурамч бичиг баримт бүрдүүлэн торгуулийг улсын орлогод төвлөрүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь сэжигтэн Д.Уламбаяр, Ч.Алтангадас, Д.Ундармаа нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тайлбар, гэрчээр өгсөн мэдүүлэг, өөрсдийн гараар бичсэн хүсэлт, прокурорын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол болон Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямсүрэнгийн ялтан Д.Уламбаяр, Ч.Алтангадас нарыг ялаас чөлөөлөх тухай шүүгчийн 2017 оны 88, 89 дугаартай захирамж зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Цэрэнбадам нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан гэмт хэрэг нь 2013 оны 5 дугаар сард болсон болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүрэлдэхүүнийг хангасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1-8 жил хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна” гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл шүүхээс Ц.Цэрэнбадамыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд хээл хахуульд авсан гэх 14.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдсэн байна. Улмаар  хорих ял оноогоогүй байна.  

Шүүх шударга байх ёстой. Шүүх нь шударга байлаа ч цагдаа, прокурор нь санаатай санамсаргүй байдлаар хэргийг албаар ингэж удаашруулан хуулийн цоорхой ашиглаж байгаа нь шударга үйлдэл мөн үү?