Малчин залуу говьд осолдон, амьд үлдэхийн тулд долоо хоногийн турш  цасаар хоолложээ 

Энэхүү нийтлэлд онцлох залуу бол Оросын зохиолч Борис Полэвойн “Жинхэнэ эр хүний түүх” номон дээрх баатрын амьд жишээ болсон Монгол эр хүн юм.

Тэгвэл Борис Полэвойн зохиолын гол дүрийн баатар болох ЗХУ-ын нисгэгч Алексей Мереесевийн дүрийг тус улсын баатар Алекс Мареесевийн бодит түүхээс сэдэвлэн бичжээ.

Оросуудын аугаа их эх орны дайн гэгддэг дэлхийн II дайны үеэр агаарын байлдаанд түүний онгоц сүйрч, нисгэгч ноцтой гэмтэн хоёр хөлөө тайруулжээ. Гэвч тэрээр, тэвчээр болон гайхамшгийн хүчийг харуулж, нисгэгчийн зэрэгтээ эргэн очиж чадсан билээ.

“…Амьд үлдэх боломжгүй нөхцөлд хэрхэн амьд гарсан юм бэ?,  Хүн гэгч амьтан тэсэхгүй нөхцөлд яаж тэсч үлдсэн бэ? гэх мэт энэ бүх асуултын хариулт бол ердөө л хүний орчинтойгоо дасан зохицож, тэсч үлдэх чадвар юм. Тэр тусмаа танд амьд үлдэх шалтгаан байгаа бол”  хэмээн уг номон дээрээ бичжээ.

Үүний бодит жишээ болох Монголын малчин залуу дайны үед биш ч энхийн цагт элсэн цөлд үхэлтэй нүүр тулсан юм.

Манай Монголд нэгдүгээр сард хамгийн хүйтэн болдог билээ. Тэртээ 2013 онд дөнөн үхрийн эврийг хуга хөлдөөдөг дөрвөн ес эхлэх өдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр гадаа -28 хэмийн хүйтэн байлаа. Яг энэ үеэр Ц. Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Номгон суманд осолд оржээ.

Түүний хөл хугарсны дээр тэрээр савхин гутал, сүлжмэл малгай гээд хавар намрын хувцастай байсан ба түүнд нэг ч үслэг, дулаахан хувцас байсангүй. Ослын дараа Ц. Түмэндэлгэр мотоциклоо ч асааж чадсангүй.

Аврах ангийнхан түүнийг долоо хоног хайгаад олоогүй байна. Ц.Түмэндэлгэрийн хэлснээр хүмүүс түүнд ойртсон ч, харалгүй өнгөрдөг байжээ.

Тэрээр аврал эрэн хашхирахыг хэчнээн хүссэн ч тэнхэл байсангүй

Осгохгүйн тулд “баатар” маань чадал тэнхээгээ шавхан мөлхөж, өдрийн дулаан үеийг ашиглан 13:00-15:00 цагийн хооронд л унтдаг байлаа. Харин сэрээд дахиад л мөлхөнө. Өвлийн улиралд говьд хүнсний зүйл байхгүй, тэр тусмаа хүний хэрэглээнд тохиромжтой зүйл бүр ч байхгүй. Тиймээс Ц.Түмэндэлгэр газар бүрхсэн цасыг элстэй эсэхээс үл хамааран, баярлан иддэг байжээ.

Хүнд бэртсэн малчин залуу өдрийн -18-20, шөнийн -28-30 хэмийн хүйтнийг сөрж, сумын төвийн зам руу бүтэн долоо хоног мөлхжээ.

Гэвч юу даван туулснаас үл шалтгаалан, тэрээр амьд үлдэж чадсан юм. Энэ бүх зовлон, зүдгүүр, тэмцлийн дараа хүмүүс түүнээс яаж үүнийг даван туулж чадсан, юу бодогдож байсан, 168 цагийн турш үхэлтэй хэрхэн тэмцсэн гээд олон зүйлийг асуусан юм.

Ц.Түмэндэлгэр энэ бүхний хариуд “Миний бодож байсан ганц зүйл бол эцсийн амьсгалаа тасрах хүртэл, тэвчиж бас тэмцэнэ” хэмээн даруухан хариулсан байдаг.

Долоо дахь өдөр түүнийг хонио хариулж явсан хөрш Болдбаатар нь олсон байна. Түүний аврагч хэлэхдээ “үнэхээр аймшигтай зүйлийг даван туулжээ. Түмэндэлгэр азтай байсан, манай Монголчуудын хэлдгээр цаг нь болоогүй байж ээ” хэмээн өгүүлсэн байна


Ц.Түмэндэлгэр одоо энх тунх аж төрж байна 

Түүний тухай богино хэмжээний баримтат кино гарсан бөгөөд тэрээр өөрөө уг киног бага зэргийн хэтрүүлэгтэй гэжээ. Тэрээр нэг ч амьтантай таараагүй, тэр тусмаа ямар ч амьтантай найзууд болоогүй. Мөн ямар нэг амьтны сэг зэмээр хооллоогүй, түүний идсэн ганц зүйл нь зөвхөн цас байсан гэдгийг хэлжээ.

Ослын дараа Ц.Түмэндэлгэр Улаанбаатар хотод арав хоног эмчилгээ хийлгэж, сар орчим таяг тулж явсан байна.

Харин одоо тэрээр тал дүүрэн малаа бэлчээж, олон сүргээ өсгөн, үржүүлсээр энх тунх амьдарч байна.
Ц.Түмэндэлгэрийн оролцсон тулаан эх орны дайн байгаагүй ч, өөрийгөө болон үхлийг ялсан амьдрал тэмцлийн дайн байсан юм.