Би нөхөртэйгөө суугаад таван жил болж байна.Охин минь 4 настай Би яг одоо салах шийдвэр гаргасан.Хүний амьдрал үнэхээр сонин. Анх нэг нэгнээ хайрлаж байсан шиг яагаад үүрд тэр хайраараа хайрлаж болдоггүй юм бол Одоо надад тэр үеийн үерхэдэг байсан дурсамж л сайхан санагддаг.

Эмэгтэй хүн жирэмсэн болоход эрэгтэй хүний мөн чанар танигддаг л юм байна. Анх би оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан нөхөр минь архи уудаг уухаараа заримдаа эвгүй ёс суртахуунгүй зан гаргана. Жирэмсэн болчихсон болохоор тэвчээд амьдрахаас өөр аргагүй болсон нөхөр минь найз нөхөдтөйгөө ууж идэх нь ихсээд гэртэй согтуу ирдэг болсон хэд хоногоор гэртээ ирэхгүй гадуур хүүхэн шуухантай орооцолдоод явдаг сурагтай болсон. Хаяа гэртээ ганцаараа хоносон үедээ орондоо нулимстай хононо.

Удалгүй нөхөр минь хотод амьдрах үнэхээр хэцүү байрны түрээсийн мөнгөнөөс эхлээд,  хөдөө аав ээж дээрээ амьдрая гэлээ. Би ч хөдөө амьдрахгүй гэдэг байсан хүн энэ хүн аав, ээждээрээ байвал архи уухгүй байж магад гээд хөдөө ирсэн хөдөө бид аав ээжтэй нь айлын гэр гуйгаад амьдрахаар болсон нөхөр минь хэд хоног гэртээ амраад дөрөв тав хоногоор архи уугаад явдаг зангаа сумандаа ирсэн ч хаяхгүй байлаа. Одоо бид хоёр давхар байшин, машинтай би төсвийн газарт ажил хийдэг. Гэхдээ би ийм амьдралаар амьдармааргүй байна бидний амьдрал нэг л утгагүй баяр ёслол болохноор нөхөр минь согтуу, гэртээ байдаггүй, хэд хэдэн удаа эд зүйлтэй харьцаж байгаа юм шиг хоолоо боон толгой тархи руу өшиглөн үснээс чирэн гэр лүү нь алаад явуулчихая гээд зэрлэг хүн шиг хэрцгий харьцдаг болсон эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнд гар хүрвэл тэр зангаа тавьдаггүй юм шиг байна, ядуу гудамжны хүн суманд авчирч ажил төрөлд оруулаад давраачихлаа гээд элдвээр доромжилдог болсон хадам аав, ээж  ийм утгагүй амьдрал гэж байдаггүй юм, зорилгоо өөрчлөхгүй архиа уухаар явчихлаа, хэзээ ирж агсан тавих бол доо гэж, бид бүгд сэтгэлийн зовиуртай өдрийг өнгөрүүлдэг болсон  сүүлд нөхөр минь гэртэй агсан тавьж надад гар хүрснээс хойш нөхрөөсөө тусдаа айлд хоёр сар гаран амьдарч үзлээ одоо ингээд бодоход  таван жил болоход энэ хүнийг уучлах нэг ч сайхан дурсамж байхгүй.

Энэ хүн архи уухгүй бол үнэхээр ухаантай гэхдээ би энэ хүний архидалтай  амьдралыг өөрчилж чадахгүй юм байна эмэгтэй хүнийг хайрлана гэж гэртээ авчирчихаад эд зүйл шиг эмхлээд зовоогоод байвал эмэгтэй хүн яваад өгдөг юм шүү гэдгийг л ойлгуулмаар байна. Дараагийн амьдралдаа ойлгоно байхаа архиа биш гэр бүлээ нэгд тавьдаг болно байхаа гэж би бодож байна. Ахин ийм хар дарсан утгагүй амьдарлаар амьдармааргүй байна шийдсэн шийдвэрээрээ салаад явмаар байна. Зарим нэг хүнээс энэ айлын амьдралыг чи  балалаадаа гэдэг үгийг сонсоод ч, өөрийгөө зэмлээд ч, энэ хүнийг үнэхээр уйчилж чадахгүй байна. Бид хоёрт баталгаа энэ тэр асуудал байхгүй салахад амархан, охин минь яах бол охиноо 18 нас хүртэл нь өсгөнө өгөхгүй гээд байна зарим нэг хүмүүс энэ бүтэхгүй хүнд үлдээгээд хэрэггүй гээд.

Би бол охиноо хэсэг хугацаанд айлд авч явж үзсэн хүүхэд гэртээ очмоор байна, ээжээ бид айлд байгаа тэ, намайг гэрлүү минь хүргэж өг бий өвөө эмээгээ санаж байна гээд үнэхээр хэцүү байдаг юм байна миний бодлоор би өөрөө жаахан байхдаа хамаатан садныдаа амьдарч үзсэн өөрөө тийм амьдарлаар амьдарч үзсэн болохоор охиноо гэрт нь  өсгөвөл өөртөө итгэлтэй дураараа өсөх байх гэж бодож байна.

Зарим нэг хүмүүс амьдрал ийм байдаг юм.Чи салаад бас л нэг архи уудаг хүнтэй л сууна монголд архи уудаггүй хүн гэж байхгүй Хоёр дох амьдрал гэж байдаггүй юм гэх юмаа амьдрал үнэхээр ийм утгагүй байдаг юм гэжүү?