Энэ сарын 03-нд буюу өчигдөр Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь  эргүүлийн цагдаа албаны машинаараа  мөргөж зогсоожээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин тус дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia rio маркийн авто машинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоосон байна. Ийнхүү хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чаджээ.

Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.