Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг "9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан", "Би эмэгтэй хүн", "Анирлагч" зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.

Мисс бүсгүйн  хайртыг "Mixx" хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар гэдгийг уншигч та бүхэн сайн мэднэ. Фэнүүд нь тэднийг "хөөрхөн" хосууд хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл энэ удаад Темпо түүнд зориулан "Шүүдэрхэн" клипээр бэлэг барьжээ. Түүний уг клипийг Youtube хуудаснаас одоогоор устгасан байсан. Тэгвэл тус клипийг шинэчлэн дахин тус суваг руу хуулжээ.

Уг клипийг фэйсбүүк хуудсаар 60 мянган хүн үзсэн талаар өмнө мэдээлсэн. Ингээд Темпоны хайртдаа зориулсан "Шүүдэрхэн" бүтээлийг хүргэж байна. Тус клип залуусын дунд нэлээдгүй шуугианыг тариад байгаа юм. Учир нь хэт задгай мөн тамхи татаж буй хэсэг нь ихэд таалагдаагүй байна. Гэсэн хэдий ч ихэнхи нь "дажгүй" болж гэх үнэлгээг өгчээ.

Д.Ана