Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээгээр яллаа.