Сайн байна уу? Би одоо 25 настай, нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Хүү маань 2 ой гарантай. Нөхөр бид хоёр 10 жилийн сургуульдаа хамт сурсан. Төгсөх жилээ үерхэж, дээд сургуульд байхдаа зөндөө олон л удаа салж нийлж явсан. Тэгж явсаар сургуулиа төгссөний дараа жил манай аав ээжтэй танилцаж нэг хэсэг манайд амьдарсан. Хүүгээ төрсний дараа 3 сар гаран хадмынхаа хашаанд гэрт хүртэл амьдарч үзсэн. Хамтдаа бүхнийг босгох гэж их хичээдэг байлаа.

Удалгүй бид гурав тусдаа гарч байранд орж, найр хурим хийн, гэрлэлтээ батлуулсан. Манай хүн айлын бага болохоор их дураараа, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Итгэж явсан нөхөр маань нэг л өдөр өөрчлөгдөж яаж амьдрах аргаа олно доо гэж бодох боллоо. Тэр нэг ч удаа байрны лизингээ төлж байгаагүй, нэг ч удаа цугтаа явж хоол хүнс цуглуулж үзээгүй, би гэдэг хүн олсон бүх мөнгөө амьдралдаа хүргэх гэж их л хичээж ирсэн.

Гэтэл өнгөрсөн өвлөөс хойш нөхөр бүүр ихээр өөрчлөгдөх болсон хааяа гадуур хононо, оройтно. Саяхан манай найзууд нийлээд манайд ууцгааваа, нэг орой. Өглөө нь босоод хартал манай хүн дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихөж. Би ч намайг шөнө оролдоод архиныхаа халуунд буруу харуулаад өмсчихсөн хэрэг гэж бодоод найзуудаасаа ичихдээ бушуухан зөв харуулж өмсүүлчихээд ажилдаа явлаа. Тэгээд маргааш нь нэг найздаа /бид 3уулаа найзалдаг байлаа/ “Уржигдар манай хүн турсикээ буруу харуулаад өмсчихсөн байсан, би өчигдөр орой та 2ыг оролдоо юу гэж жоол үгээр идээд” гээд баахан инээж суулаа. Гэтэл тэр орой манай нөгөө найз хүүхэн над руу залгаад орой уулзая гэсэн. Орой ажлаа тараад уулзтал “Миний найз битгий буруугаар ойлгоорой, бид 2 юу ч болоогүй. Цаадах чинь жоохон согтсон байсан болохоор чичирч дайрсан нь үнэн. Гэхдээ юу ч болоогүй” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний амьдрал ганцхан секундын дотор үнс нурам болчих шиг болсон. Гэтэл энэ нь үнэж байж нөхрийнхөө утсыг ухаж байгаад бүгдийг мэдчихлээ би. Одоо хүүгээ өнчрүүлмээргүй байна яавал дээр вэ.