Сайн байна уу? Би нөхрөөсөө салаад 2 жил болж байна. Хоёр хүүхэдтэй байсан бид хүүхдүүддээ нэг нэгээр нь авсан. Охиноо нөхөр авч би хүүгээ авсан. Намайг эрэгтэй хүнтэй суух нь тодорхой гээд охиноо аваад явсан юм. Түүнээс хойш би хүнтэй сууж явж уулзаж үзээгүй ганцаараа ажлаа хийгээд хүү маань 3р ангийн сураг боллоо. Охинтойгоо уулздаггүй тэр эхнэртэй болоод ахиж хүүхэдтэй болсон тэгээд зөвшөөрдөггүй нөгөөх нь. Зун над руу яриад би энэ жил хүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг бүгдийг нь хийж өгнө өө гээд л ярьсан юм. Би ч боломжтой бол тэгэхгүй юу даа гээд л утсаа тасалсан. Хэд хоногийн өмнө надруу яриад хүүгээ аваад гараад ирээч "би юмнуудын бэлдэж өгөх" гэсэн юм гээд л ярилаа. 

Аавтайгаа уулзахыг хүсч байсан хүүгээ өрөвдөөд уулзуулж бид хамт дэлгүүр явж бүгдийн авлаа. Хүү ч баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гэтэл өчигдөр нөгөө хүүхэн нь надруу залгаад "чи амьдралаа яая гэж байгаа хүнээс мөнгө авдаг хэн бэ. салсан бол наад хүүхдээ өөрөө тэжээ" гээд л элдвээр хэлсэн. Тэгээд мөнгөө хурдан буцааж өг гэхийн би одоо яасан нь дээр үү?