“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид “Авьяаслаг Монголчууд” шоуг энэ сарын 20-ноос эхлэн хүргэх гэж байгаа билээ.

Харин уг шоуны шүүгч нараар хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамталгийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, хийлч Дээгий нар ажиллаж байгаа гэнэ.

Тэд энэ оны эхээр орон даяар авьяастантодруулах ажилдаа оржээ. Монгол орны өнцөг булан бүрээсхоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна. Шүүгчдийн нэрийг албан ёсоор зарласнаас хойш тэдний талаар олон янзын шүүмжлэл, илүү дээр байх байсан гэх хувилбарууд цахим ертөнцөд яригдаж байна. Харин танд эдгээр шүүгчид таалагдаж байна уу?