“Мөнхийн реп” хамтлаг өнөөдөр “Crocus Event Hall”-д “Hit songs” тоглолтоороо фэнүүдээ дурсамжиндаа буцахыг урьж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхэд бэлэн боллоо.

Тэд анх 2001 оны есдүгээр сарын 11-нд "Нууцхан хайр" тоглолтоо хийж байжээ.  Үүний дараа жилийн зургаадугаар сарын 10-нд "Бурхан чөтгөр шидтэн" тоглолт, "Хавар боллоо хайртдаа оч", "Чи хайрыг мэдэх үү", "Мичид рекордс-н 5 жилийн ой" , "Мөнхийн реп таван жил", "Мөнхийн реп ABC цомог" зэрэг тоглолтуудаа жил болгон хийсээр ирсэн.

 Тус тоглолтын тасалбарын үнэ: 30.000 VIP Tax: 100.000 “Hi-Fi” CD Shop-ын салбаруудаас авах бөгөөд  www.easyticket.mn сайтаар захиалах боломжтой. Мөн 1900-1188 -аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.