Сайн байна уу би нэгэн хувийн байгууллагад менежерээр ажилладаг юм. Манай менежерүүдийн ахлагч гаэд нэг ах байдаг юм аа. Тэр анх намайг ажилд ороход бүхий л зүйлээр тусалж дэмжсэн зааж өгсөн. Ороод 4 жил болж байна аа. Өнгөрсөн жил эхнэр жирэмсэн нөгөө ажлаа хийж чадахгүй байна гээд л манай эрэгтэйчүүдтэй яриад байдаг байсан юм. Тэгснээ удалгүй надруу чухам юм хум бичээд чаталдаг боллоо. Би ч ерөөсөө тоодоггүй юм гэтэл саяхнаас бүүр эрчимжиж одоо бүр дарамтанд ороод байна. Чи ямар дотуур хувцас өмссөн. Өгзөгийг чинь барья, хөхөө бариулчих л даа гээд. Чамайг харахаар хамаг юм хөдлөөд их хэцүүдэх юм хоёулаа уулзаж учрья л даа насанд хүрсэн хүмүүст ганц хоёр ийм юм байх ш дээ гээд. Би нээрээ ажил хийхэд үнэн дарамттай байна аа. 

Уг нь тэр ах их төлөв, даруу хүнд тулгуур болсон буурьтай гэж манай ажлынхан ярилцдаг. Гэтэл би бол шал өөрөөр харж байна. Энэ хүмүүст би хэлвэл аягүй бол чи худлаа ярьж байна л гэх байх оо. Би одоо яавал дээр вэ?