Энэ эмэгтэйчүүд ёстой сонин юм аа. Саяхан нэгэн бүсгүйтэй танилцаж байгаад удалгүй уулзахаар болсон юм. Уулзах ч өдөр боллоо гэтэл тэр өдрөө л хамтдаа шөнийг өнгөрүүлчихсэн. 

Аль аль нь л хүсээд ийм зүйл хийж байгаа гэж бодсон чинь бараг л хуримаа хийх юм яриад л салсан юм. Тэгээд л би маргаашнаас нь эхлээд таг болчихсон.  

Гэхдээ танилцаад л нэг оронд орсон огт танихгүй шахуу эмэгтэйг би эхнэрээ болгохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл тийм зүйл дээр надад уурлаад намайг харааж өгсөн дөө. Өөрөө эхэлж хүнийг өдөж нэг оронд орчихоод дараа нь шууд л нөхрөө болгох гээд зүтгээд байсан нь маш их таалагдаагүй юм.