"Miss World Mongolia-2015” тэмцээний оролцогч, “Аz Mall” хүүхдийн бэлэн хувцасны их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан "Miss Globe-2015" буюу “Бөмбөрцгийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Канадыг зорьсон.

Тус тэмцээн нь өнгөрөгч сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 08-ныг хүртэл Канадын Торонто хотод болох юм. 90 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн гоо сайхнаас гадна боловсрол өндөртэй Б.Төгс-Амгалан "үелзүүр бүжгээрээ топ 10"-т багтжээ.

Ингээд Мисс Б.Төгс-Амгалангийн тэмцээний үеийн фотогоос сонирхуулж байна.