Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын хайр Азийн супер модель, мисс О.Ариунзул. Тэрбээр 1992 онд Дорнод аймагт төрсөн. Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнээс тэргүүн титмийг хүртсэн цөөн хэдэн загвар өмсөгчдийн нэг.

Тэрбээр ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Энэ удаад түүний өөрчлөлтийг фотогоор сонирхуулж байна. Түүний чөлөөт цаг болоод ажлаа хэрхэн хийдгийг уг гэрэл зургуудаас нь  харж болно. 

Д.Ана