Сүүлийн үед хилийн чанадад “монгол хүүхэн” хэмээн Монголын нэрийг гутаагч биеэ үнэлэгч хүүхнүүдийн талаар бид төдийгүй дэлхийгээр нэг бичдэг болжээ. Саяхан Австралийн нэгэн мэдээллийн сайтад “Өмнөд Хятадын /Өвөрмонголыг хэлж буй бололтой/ Эрээн хотод монгол хүүхнүүд ихээр биеэ үнэлдэг. Бараг 500 шахам биеэ үнэлэгчид тэнд байдаг” хэмээн гэрэл зураг бүхий мэдээлэл гарчээ. Хилийн цаана битгий хэл наана байгаагаа яаж ч чадахгүй байгаа Монголын төр энэ бүхнийг харж ичээсэй.

Нийгэм өөрчлөгдөж, хөл толгой нь мэдэгдэхээ байсан цагаас л урд нь сонсож байгаагүй сэтгэл эмзэглүүлсэн явдлууд чих дэлссээр хэвийн үзэгдэл болсон. Ингэж нийгмийн үймээнтэй хөл зэрэгцэн садар самуун, бузар булай явдлууд газар авч эцэстээ дийлдэхээ больсоор эх орны нэрийг дэлхий дахинд гутааж байна. Гадаадад гарч гайгүйхан цалинтай ажил хийж, амьдралаа дээшлүүлчих гэсэн бодолтой охид, бүсгүйчүүдийн гэнэн байдлыг ашиглан хуурч, өндөр цалинтай ажил санал болгож, хил давуулан худалддаг явдал газар авсаар.

Эрээн төдийгүй зөвхөн Ази тал руугаа ярихад л Малайзад 500, Макоад 500 гаруй охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болоод байгааг тогтоожээ. Нэгэн цагт төрийн хар хайрцагны бодлогод орж байсан охид бүсгүйчүүдээ хар санаатны гарт харь орон руу алдчихгүйг хичээх сэн. Доорхи гэрэл зургуудын тайлбарт бичигдсэнээр монгол охидууд ямархуу орчинд өсөж хүмүүжээд аргагүйн эрхэнд Эрээнийг зорих болсон тухай орчуулахад ч сэтгэл эмтэрмээр муухайгаар тайлбарлан бичсэн байлаа. Сүүлийн зурган дээр Макаогийн нэгэн гудамжинд орших саун массажны газар менюн дээр нь "Монгол хүүхэн" хэмээн бичигдсэн байдаг тухай тайлбарлажээ.

http://www.mongoliax.mn/