“Мисс Монголиа-2015” тэмцээний ялагч Ц.Аззаяагийн хагас нүцгэн төрхийг онцолж байна. Одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан “Мисс Монголиа” тэмцээнд оролцож байсан. Тэр үед тусгай байрт шалгараад “Авьяаслаг мисс”-ээр тодорсон.

Шинэ мисс маань Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяагийн охин билээ. Гэр бүлийнхээ талаар "Би СУИС-ийн мюзиклийн ангид сурдаг. Манай ангийнхан жүжигчин, бүжигчин, дуулаач гэсэн гурван мэргэжил давхар эзэмшдэг. Дээр нь эмээ маань жүжигчин хүн. Би тэмцээний явцад гэр бүлийнхнийхээ талаар яриагүй. Учир нь, энэ талаар сонсоод надаас хүмүүс их зүйлийг хүлээх байх гэж бодсон юм" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр биеийн галбираа хадгалахын тулд түргэн хоолны газраар үйлчлүүлдэггүй бөгөөд оройн 18 цагаас хойш хоол иддэггүй гэнэ лээ.

О.Ариун