Төмөр замын гарам маш аюултай бүс гэдгийг жолооч нар мэддэг. Харамсалтай нь тэд мэддэг хэрнээ хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болж амь насаа алдаж байна. Үүний гэрч болсон нэгэн үйл явдлын бичлэгийг твиттерээр цацлаа.

“Та нар хар даа! Ердөө тавхан секунд бурханы оронд очив. 30 сек хүлээсэн бол... Бурханы оронд очих гэж их л яарч дээ..." гэсэн юм . Уг осол өнгөрсөн сарын 24-нд Түшлэг -Өргөн хоорондын замын 936-р км-ийн гарам дээр гарчээ.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.