Долоон настай Грэйсе Кабеленга гэх Замби охин төрөлхийн нүүрний гажигтай төржээ. Эмч нар түүнийг эмчилгээгүй гэж хэлж байсан орчин үеийн эмчилгээний шинэ төрөл болох 3D принтерийн ачаар шинэ нүүртэй болжээ. Энэхүү тусгай хэвлэгч аппаратаар охины нүүр хэсэгт шаардлагатай эд эрхтэнийг бий болгон мэс заслын аргаар нүүрний хэлбэрийг шинэчлэн эмчилж байгаа юм.