Улаанбаатар смарт карт” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Түвшинжаргалаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Долоон буудал - III, IV хорооллын чиглэлийн автобус, Офицеруудын ордон -Таван шар чиглэлийн тролейбусын арын хаалганы карт унших төхөөрөмж ажиллахгүйгээс иргэд дамжин суултдаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн гомдол их байна. Энэ талаар тод руулна уу?

-Техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг тухайд нь эвдрэлийг засч, янзлахаар манайхаас найман ин же нерийг Улаанбаатар хотын дөрвөн бүст хуваарилан ажил- луулж байна. Ер нь тухайн автобусны тоног төхөөрөмж эвдэрвэл орлого багасах учраас жолооч нь удирдлагын төвд цаг алдалгүй мэдээлэх ёстой. Ийнхүү мэдээлснээр манай инженерүүд автобус байгаа газарт очиж, тоног тө хөөрөмжийг засварладаг. Түүнч лэн иргэдийн зүгээс са- нал хүсэлт байвал манайд хандаж болно.

-Дамжин суултынхаа үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй иргэд хаана хандах вэ. Тэдний хохирлыг хэр хэн барагдуулах бол?

-Нэгэнт төлбөр тооцоо хийсэн тохиолдолд буцаана гэсэн асуудал байхгүй. Хо- хирсон иргэн тийм ч олон гэж бодохгүй бай на. Хэрвээ тухайн үед ав тобусны төхөөрөмж ямар нэгэн байдлаар саатаад, дам жин суултын үнэгүй зор чих эрхээ эдэлж чадаагүй бол хохирлыг бараг дуулах боломжгүй. Тиймээс тухайн зорчигч дараагийн иргэнийг өөр шигээ хохирохоос сэргийлэн 70151289 утсанд яаралтай мэдээлэх хэрэгтэй. Мөн жолоочид шаардлага тавих эрхтэй.

-Одоогоор хэчнээн иргэн U money картаа аваад байна вэ?

-550 мянган иргэн карт авсан байна. Картаа аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан. Энэ тарифаар зорчуулахдаа мөнгө хураагчаар хянуулна. Анх “ухаалаг” систем нэвтрүүлэхэд мөнгө хураагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах талд анхаарна гэж байсан. Тэднийг сур галтад хамруулж дууссан учраас удахгүй ажилд нь оруулна


Ц.ЗАЯА