БГД-н нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрч байна Нийслэл УБ хотод шөнө оройн цагаар хөдөлгөөн тасардаггүй өрнөдөг газар бол БГД билээ.

Уг дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг саун масажны гэх биеэ үнэлэлт явуулдаг газрууд руу чиглэсэн үйлчлүүлэгчдийн цуваа хөл хөдөлгөөний нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг гэж хэлж болох юм.

 

Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа нэг шөнийн дотор 100 000 орчим мянган төгрөгийн орлого олдог бол 5-н биеэ үнэлэгчтэй саун нэгхэн шөнийн дотор 500 000 мянган төгрөгийн татварыг биеэ үнэлэгч нараас авдаг нь тодорхой боллоо. Ашигтай бизнес учраас хууль түүнийг сахиулагчдаас эмээлгүй шөнө бүр ийнхүү биеэ үнэлэтийг зохион байгуулсаар байна. Жишээлбэл БГД-н нутаг дэвсгэр 3-р эмнэлэгийн автобусны буудлын урд байрлах массажны газар юм. Энд биеэ үнэгчдийн үүр уурхай байдаг гэж хэлж болно. Учир нь шөнө бүр хууль зөрчин биеэ үнэлт явуулдгаараа алдартайгийнхаа хэрээр үйлчлүүлэгчид ч тасардаггүй байна. За энэ газрыг Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан нууц хадагтай А гэгч ажиллуулдаг ба өөрөөр хэлбэл биеэ үнэлтийг зохион байгуулж байр сууцаар хангадаг байна. Ингэснийхээ хэрээр нэг шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлгч нараас хураадаг талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тиймээс хууль бусаар хөлжиж байгаа нууц хадагтай А Цагдаагийн байгууллагыг эрхшээлдээ оруулсан уу гэлтэй биеэ үнэлэлтийн үүр уурхайн болсон сауных нь үүд хаалга хэзээд ч нээлттэй байсаар байна.

www.newsmongolia.mn