Сайн байна уу? Би 20 настай оюутан. Энэ жилийн хавар нэг аятайхан залуутай танилцаж, уулздаг болж үерхдэг болсон. Одоо салсан эсэхээ ч өөрөө мэдэхгүй сонин байдалтай байна. Би жирэмсэн болсноо хэлсэн чинь надаас өөр найз охинтой тэр нь гадаадад байдаг юм гэнээ.Удахгүй ирнэ. Яахаа мэдэхгүй байна гэсэн.

Үнэхээр гомдсон бас эцэггүй хүүхэд төрүүлэхийг хүсээгүй болохоор абортод орохоор шийдсэн. Тэгээд эмчид үзүүлж байж ордог юм билээ. Эхлээд ЭХО-д харуулсан чинь хүүхдийн маань зүрхний цохилтыг харуулсан. Хумсны толь шиг тэр жоохон зүрх тэгж хүчтэй цохилохыг хараад сонсоод мэдрээд абортод ороогүй. Би одоо 5 сартай. Угаасаа би хүүхдээ авхуулж чадахгүй юм билээ. Одоо хүүхдийн эцэг уучлалт гуйгаад байгаа. Гэхдээ эргэж нийлье гэхгүй, хүнс цуглуулж өгөөд, хяналтын эмч рүү хамт явж байгаа. Одоо өмнөх шигээ нэг их дотно биш болсон.

Хүүхдээ төрүүлчихээд яаж өсгөх үү? Хүүхдээ харангаа хийх ажил байдаг болов уу? Хөдөө аав ээж дээрээ яваад очдог ч юм бил үү? Ямар ч байсан хүүхдээ эцэгтэй ч бай эцэггүй ч бай төрүүлнэ. Гэртээ хүүхдээ хараад суудаг ээж нарт тохирсон ажил байдаг болов уу? Намайг төрүүлж өсгөсөн эцэг эхдээ дараа болохгүйхэн шиг л хүүхдээ хүн шиг