Энэ жилийн "Гоёл" наадмын Топ моделиор Х. Уянга тодорсон. Тэрбээр өөрийнхөө сэтгэгдлийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм. Тодруулбал: "Миний нэр Уянга гэхээсээ илүү Хулганаагийн Уянга гэдэг. Бүтэн нэрээрээ дуудуулж ирсэн. 13 настай охиноо загварын ертөнцөд хөтлөн оруулсан тэнгэрт байгаа Аавдаа хамгийн их баярлаж байна. Та минь миний бахархал юм шүү. Анх “Гоёл” наадамд орсноос өнөөдрийг хүртэл олон жил өмссөн хөдөлмөрийг минь хүндэлж “Топ модель” хэмээх эрхэм шагналыг надад олгосонд маш их талархаж байна. Бас миний хамгийн эрхэм, нандин бурхан ээждээ маш их баярлалаа. Мөн намайг үргэлж дэмжиж байдаг хайртай эгчдээ, ахдаа чин сэтгэлээсээ баярласнаа хэлмээр байна. Баяр хүргэж байгаа бүх хүмүүстээ, гэр бүл, загварын ертөнцийнхөнд өө, үе үеийн моделиуддаа, эрхэм анги хамт олондоо, хайрт найз нартаа, дүү нартаа, намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа." гэжээ. Ингээд отгон топ моделийн цахим хуудсан дахь зургуудаас хүргэе.