Нийгмийн даатгалын дэвтэрээрээ БНСУ-ын виз авч болно
2015/12/02
БНСУ-руу 90 хоногийн хугацаатай зорчих визний журамд өөрчлөлт оруулсан байгаа. Үүний нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн.
Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарахдаа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсан бол байхгүй болгосон.
Мөн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй. Нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болно. Өмнө нь ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар шаарддаг байсан. Мөн хувиараа бизнес эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлөлтийн баримт, тодорхойлолт гэх олон баримт материал бүрдүүлдэг байсныг хассан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын дэвтэр болон гэрлэлтийн лавлагаагаар виз авах боломжтой гэсэн үг. Тэгвэл эл хөнгөвчилсөн байдлыг ашиглаж эдийн засгийн хямралтай энэ цаг үед БНСУ-руу зорчих иргэдийн тоо маш их нэмэгджээ. Ялангуяа барьцаа мөнгөний хэмжээ багасч, албан ёсны урилга шаардахгүй болсон зэргээр дээрх хэд хэдэн хөнгөлөлтийг Монгол Улсын иргэдэд БНСУ-ын Элчин сайдын яамнаас үзүүлж эхэлсэн юм. Нөгөө талаар үүнтэй холбогдуулж манай улсын иргэд БНСУ-руу явах, очоод буцаж ирэхгүйгээр “харлах” тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна гэдгийг Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд нь ГХЯ-нд мэдээлжээ.
эх сурвалж: zaluu.com
Зочин · 2015/12/03
Niigmiin daatgalgui xun mongoo bairshuulad yavax bolomj bdag bolvyy
Zochin · 2015/12/03
Tiin shd Sarantuya tani zov sho neg negende gai bolohguig.r hugatsaag.ra yv.d ir.d bj bno shd odo en.g boliulchihval bs hetsu shd
Зочин · 2015/12/02
zuv zuv 90 honogiin viztei bol terndee l ireh heregteishdee solongosiin tal eniigee zogsoovol yahiin
Sarantuya · 2015/12/02
Ene wiznii olgogdoj baigaa bolomj 2 ulsiin geree uulzaltiin daguu l shiidwer garsan baigaa ,manai zaluus kharlaad irekhgui baigaa khvmvvsiin too nemegdej baigaag sonsood bvr gaikhaj bna .Kheden zuun myngan khvn 90 oni ekheer ywaad kharlaad ireegui odoo genet ekh oron akh dvvdee kharikh getel buun asuudal olon jil kharaltsan gadnii ulsiin khuuli dvremiig khvrtel mongold baigaa um shig ulandaa ggishgekh um .Bid khezee ene bvdvvleg kheneggui zangaasaa salakh um be khelsenee marttdag khudalaa kheldeg iim baikhaar khen bidend itgekh um be .Ene ynzaaraa bol solongosiin tal neg idir bvgdiig zogsoon .Naana chin 3 sar ekhner nukhur eeljilj ywaad vnekheer mungu olood amidralaa bolgokh gej ydaj yawaa khvmvvs zunduu baigaash dee bitgii bie biedee gai bol .