Би 26 настай, дээд боловсролтой, төрийн албан ажилладаг, архи тамхи хэрэглэдэггүй ганц бие залуу. Би 2 жил нэг бүсгүйтэй уулзаж байна. Энэ хугацаанд тэр минь төрсөн охинтой, нөхөр нь гадаад байдгийг мэдээд би салах гэж оролдсон мөртлөө салж чадахгүй байсаар удсан. Бид 2 хамтдаа дурсгалт бүх газруудад аялан, шинэ кино хошин шогийн үзвэрүүдийг алгасахгүй үзэж, тансаг зоогийн газар ойр ойрхон орж, цаг минут бүрт хамт байсаар нэг л мэдэхэд салахын аргагүй бие биедээ дассан.

Нөхөр нь гадаадад 6 жил ажиллаж байгаад хүнтэй явалдаж, эхнэртэйгээ холбоо харилцаагүй гурван жил болсон. Гэтэл Солонгосоос нөхөр нь ирээд бид 2 уулзаж чадахгүй, утсаар холбоо барьж чадахгүй байдалд хүрлээ. Нөхөр нь тамхи архи ихээр хэрэглэдэг өмнө нь хүнтэй суугаад салж байсан өмнөх эхнэрээсээ салгаж авсан дагавар хүү нь одоо 13 настай.

Хайртай эмэгтэйгээ авах гэж нөхөртэй нь уулзсан боловч нөхөр нь явуулахгүй, гэрт нь түгжиж, бүх утсыг нь өөр дээрээ байлган найз нартайгаа нийлж архидан тэрийг минь хэд хэдэн удаа цохиж зодсоор, “Хэрвээ чи надаас салвал тэр хайртай гээд байгаа залууг чинь найз нартайгаа, хамаатныхаа ахтайгаа нийлж ална” гэж сүрдүүлсэн.

Нөхөр нь ч хөгшин эр болохоор муу санаа сууцан түүнийг, надтай уулзахгүй байх бүх талын аргыг авч дарамталсаар л байна. Тэр бид 2 уулзан бие биенээсээ салж чадахгүй, хамтдаа сайхан байдаг ч тэр минь төрсөн охиндоо үргэлж санаа зовон төрсөн ааваас нь салах үйлдлийг хэрхэн хүлээж авах гэж бодсоор надтайгаа хамт байлгүй буцаад явдаг юм.

Тэрний минь бусад эмэгтэйчүүдээс хамгийн сайхан, миний хайрыг татсан зүйл нь жинхэнэ эмэгтэй хүний эелдэг даруухан занг надад мэдрүүлэн би ийм л эхнэр, ийм л хайртай хүндээ халамжтай эхнэртэй байх ёстойг гэдгийг яс маханд минь ойлгуулсан билээ.