Би яг чамтай адилхан зовлонтой хүн байна. Би 2 хүүхэдтэй нэг эмэгтэйтэй танилцаад болж бүтэх байх гээд суусан юм л даа. Тэр эмэгтэйгийн маань ээж, эгч дүү, 2 хүргэн хүүхдүүд нь гээд нэг гэрт 10 хүн амьдардаг хэрнээ нэг ч ажилтай хүн байхгүй би ийм л айлд хүргэн болж очсон.

Эхнэрээ өөрийн компанид ажилд оруулж машин авч өглөө шинэ 5 ханатай гэр авч өгөөд ээжтэй нь тусад нь гаргаж айл шиг айл болгоод дараа жил нь байшин барьж өөрсдөө тусдаа гарлаа. Баз хүргэн ажил төрөлгүй гээд байхаар нь портер авч өглөө. Эхнэрийг ажилд нь бас ажилд оруулж өглөө. Амьдрал нь үнэхээр илт сайжирсан. Сүүлдээ манай эхнэр архи уугаад ирдэг боллоо. Хонуутаар алга болдог боллоо. Би ойлгуулах гэж зөндөө гуйлаа. Нэмэр алга аа . Нэг залуутай явдаг гээд сураг гарлаа. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх үү гээд хамт хэвтэж байхад нь газар дээр нь барилаа.

Гэтэл нөгөө залуу нь санаа зовсон шинжгүй харьж бай би араас чинь очно ямар ядаргаа минь гэдэг байгаа. Миний дургүй хүрээд ажлаас нь халаад авч өгсөн бүх юм аа аваад авч өгсөн гэрээ зараад, байшингаа нэг өрх толгойлсон ядарсан эгчид өгсөн. Миний амьдралын 6 жил хүний хүн тэжээж тэжээсний хариуд элдвээр хэлүүлж хөөгдөж ад үзэгдэж сүүлд нь тэнэг байдалд орно гэж зүүдлээгүй явлаа. Ханиа анхнаасаа буруу сонгосон миний хохь байх л даа. Би энэ эмэгтэйг юугаар ч дутаагаагүй үнэхээр хайр даадаггүй новш, хэлэх муу үг олдохгүй юм. Саяхан ээжийгээ дагуулж ирээд уучлалт гуйгаад л ирж байгаа ичдэггүй хар новш настай хүнэр гуль бариад за баахан юм нурчих шиг боллоо уучлаарай. Дахиж алдахгүйг хичээж амьдарна гэж бодож байгаа хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ алдсан алдаагаа бүү давтаасай суралц гэж хэлмээр байна.