Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байгаа билээ.

Мөн шинийн 3, 4 –ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг зөвлөж байна.

Энэ сарын 8-ны өдөр буюу битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд /хоёрдугаар сарын 9, 10, 11/ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.