Канад улсад зохион байгуулагдсан “Бөмбөрцөгийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, авьяаслаг мисс болон аялал жуулчлал мисс хэмээх хоёр титмийн эзэн болсон “АзРийч” ХХК- ны гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгаланг уншигч та мэднэ.

Монголчуудын уламжлал баяр болох цагаан сарын айлчлан ирлээ. Энэ өдрүүдэд хүн бүр үндэсний дээл хувцсаараа гоёхыг илүүд үздэг билээ. Тэгвэл энэ удаад Мисс Б.Төгс-Амгалангийн "Монгол гоёо"-г онцлон сонирхуулж байна.

Тэрбээр “Бөмбөрцгийн мисс-2015”-д Монгол ямар аугаа түүх баялаг, ёс заншил, өв соёлтой, хүчирхэг гэгээлэг, улс үндэстэн болохыг таниулж чадсан авьяаслаг нэгэн. Дэлхийн энтэй тэмцээнд ч өдөр тутамдаа ч монгол дээлээрээ гоёж залуустаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь бахархалтай.